Роналдогийн хүү нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Роналдогийн хүү нас баржээ

Роналдогийн хүү нас баржээ

Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо болон түүний найз бүсгүй Жоржина Родригес нарын бяцхан хүү нас барж, нөхөж баршгүй хүнд гарз тохиожээ. Хосууд энэ мэдээг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлэхдээ "Бидний хүү таалал төгссөн болохыг гунигтайгаар зарлаж байна. Ямар ч эцэг, эхийн мэдрэх хамгийн хэцүү өвдөлт” гэж олон нийттэй гуниг зовлонгоо хуваалцсан байна.

Родригес өнгөрсөн аравхоёрдугаар сард ихрүүдийнхээ хүйсийг зарлаж, саяхан нярайлсан юм.

Роналдо, Родригес “Бяцхан охин минь эсэн мэнд мэндэлсэн нь энэ мөчийг бага ч гэсэн итгэл дүүрэн, аз жаргалтай өнгөрүүлэх хүчийг бидэнд өгч байна. Чадах бүхнээ хийсэн эмч, сувилагч нартаа баярлалаа. Энэ үйл явдлаас болж бид гүн цочирдлоо. Тиймээс энэ хэцүү үед та бүхнийг бидний хувь орон зайг хүндэтгэхийг хүсье. Бидний бяцхан хүү, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үргэлж хайрлах болно” гэжээ.

Манчестер Юнайтед багийн зүгээс Роналдод эмгэнэл илэрхийлэн “Роналдо, таны мэдэрч буй өвдөлтийг бид ч мөн мэдэрч байна. Танд болон таны гэр бүлд хайр, хүч чадал илгээе” гэжээ. Мөн Английн Премьер лигийн твиттер хуудаст “Премьер лигтэй холбоотой бүх хүн эмгэнэл илэрхийлж байна. Бид танай гэр бүлтэй хамт байх болно, Роналдо” хэмээн жиргэсэн байна.

Роналдо, Родригес нарын дундаас анх 2017 оны арваннэгдүгээр сард Алана Мартина гэх хүү мэндэлсэн. Хосууд мөн тээгч эхээр дамжуулан Ева, Матео гэх ихэр хүүхдүүдтэй. Мэдээж Роналдогийн том хүү, ээж нь одоо хүртэл нууцлаг хэвээр буй 11 настай Роналдо Жуниор бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж