Украины хамгийн баян хүн Мариуполийг сэргээхэд тусална гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Украины хамгийн баян хүн Мариуполийг сэргээхэд тусална гэв

Украины хамгийн баян хүн Мариуполийг сэргээхэд тусална гэв

Ринат Ахметов хоёр том гангийн үйлдвэртэй бөгөөд Украины хамгийн баян хүнд тооцогддог. Тэрбээр Мариуполь хотыг сэргээн босгоход туслахаа амлажээ.

Түүний эзэмшдэг, Украины хамгийн том, ган үйлдвэрлэгч "Метинвест" компани одоогийн байдлаар нийлүүлэлтийн гэрээгээ хийж чадахгүй байгаа бол санхүү, аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “SGM” групп хэвийн ажиллаж буй аж. “SGM” групп нь дайны дараах Украины сэргээн босголтод чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Ахметов үзэж буй юм байна.

Тэрбээр Мариуполь дахь төмөр, гангийн үйлдвэрүүдийг удирддаг "Метинвест"-ийн менежерүүдтэй өдөр бүр холбоотой байгаа аж. "Метинвест" хэзээ ч Оросын түрэмгийллийн дор ажиллахгүй гэж Ринат Ахметов “Reuters” агентлагт ярьжээ. Түүний мэдэгдсэнээр, Мариуполийн бүслэлтийн улмаас Украины металлургийн үйлдвэрлэлийн гуравны нэг хүчингүй болсон аж.

Ринат Ахметовын хөрөнгө 2013 онд 15.4 тэрбум ам.доллар хүрсэн гэж "Форбес" мэдээлсэн бол өдгөө 3.9 тэрбум болж буурсан гэх мэдээлэл байна. Түүний бизнес оросууд Крымийн хойгийг эзлэн авснаас хойш уналтад оржээ.

Ахметов “Бидний хувьд дайн 2014 онд эхэлсэн. Бид Крым болон Донбассын нутаг дэвсгэр дэх бүх хөрөнгөө алдсан. Хэдийгээр бид бизнесээ алдсан ч энэ нь биднийг улам хүчирхэг болгож байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж