Шинэ “Omicron XE” хувилбар аюултай юу?

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Шинэ “Omicron XE” хувилбар аюултай юу?

Шинэ “Omicron XE” хувилбар аюултай юу?

Долоо хоног тутам Covid-19-ийн шинэ хувилбарууд гарч, дэлхий нийт дахин дахин судалгаа, шинжилгээ хийсээр гурван жилийн нүүр үзлээ. Шинэ хувилбар гарах тусам өвчлөлийн хэлбэр нь өөр, өөр. "Omicron XE" гэж нэрлэгдсэн "рекомбинант" хувилбар гарч ирсэн нь хоёр “Omicron” омог нэг хостод нийлж, улмаар бусдад халдварласны үр дүн ажээ. Энэ шинэ төрлийн эрлийз хувилбар хуучин төрлүүдээсээ хэр ялгаатай, хэр аюултай вэ. Бид юу мэдэж байвал зохих вэ?

"Omicron" нь “SARS-CoV-2” вирусийн нэг хувилбар. Өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд Ботсванад анх илэрчээ. ДЭМБ-аас 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд санаа зовоосон хувилбар гэж тодорхойлсон. Энэ цагаас хойш дэлхий даяар тархаж, “Delta” вирусийн давамгайлсан хувилбараар олширч байна. Үүнээс хойш "Omicron" нь олон төрлийн удам угсаа буюу генетикийн холбоотой дэд хувьсагчтай болохын тулд үргэлжлэн "хөгжсөөр" буй. Үүнд анхны “Omicron BA.1 (B.1.1.529)” болон “BA.2” болон “BA.3” багтана.

“BA.2” нь “BA.1”-ээс илүү халдвартай. Харин одоо “BA.1”-ийг давсан “SARS-CoV-2” вирусийн шинэ давамгайлсан хэлбэр олдож, ДЭМБ тус хувилбарыг 2022 оны гуравдугаар сарын 22-нд албан ёсоор зарлав. Тус хувилбарууд харьцангуй олон тооны мутацид орсон байна. Хамгийн анх Хятадын Ухань хотоос илэрсэн вирус “BA.2” нь “BA.1” шиг 60 гаруй төрлийн мутаци агуулаагүй аж.

“BA.2” нь “Omicron”-ы анхны хувилбартай ижил мутацуудыг хуваалцдаг боловч 28 өвөрмөц генетик өөрчлөлттэй. Эдгээр генийн өөрчлөлтүүдийн дөрөв нь салаа уурагтай байдаг. Ингэснээр “BA.2” нь “BA.1” хувилбараасаа 30 хувь илүү тархдаг ажээ.

Эдгээр мутациудын дунд 32 төрлийн генийн өөрчлөлттэй нь спик уураг. Тус уураг нь хүний эсэд наалддаг вирусийн нэг хэсэг юм. Ингэснээр “BA.2”, “BA.1” хувилбар нь вакцин болон өмнөх халдварын аль алиных нь вирусийн эсрэг дархлаатай аж.

"РЕКОМБИНАНТ" ГЭЖ ЯМАР УТГАТАЙ ВЭ?

Шинэ хувилбарууд гарч ирсний дараа дэд хувилбарууд, эсвэл өөр өөр удам угсаат “Covid” гарсан шиг “SARS-CoV-2” вирус ч мөн адил өөрчлөгдсөөр байна. Сүүлийн үед хуучин хувилбаруудыг үгүйсгэсэн шинж тэмдэг шинэ хувилбарын вирус дээр ажиглагдах болжээ. Тэдгээр нь аяндаа гарсан өөрчлөлтүүд ба үүнийг рекомбинант гэж нэрлэгддэг.

Рекомбинант гэдэг нь холбогдох вирүсүүд удамшлын материал солилцож, үндсэн "эцэг, эх" гэж нэрлэгддэг хоёр вирусийн генетик материалтай "үр удам" бий болгодог. Энэ нь хоёр өөр омгийн вирус болох дэд болон үндсэн хувилбарыг нэг эсэд нийлүүлсэн шинэ төрөл зүйл гарах явц юм.

Вирусийн удамшлын материалыг хольж, "эх" вирусийн аль нэг, эсвэл хоёулангийнх нь шинж чанарыг агуулсан шинэ рекомбинант вирус үүсгэдэг. Иймээс рекомбинант вирусийн шинж чанар "эх" вирусийн удамшлын шинж тэмдгийг аль хэсгийг шинэ хувилбарт оруулахаас шалтгаална.

"Delta" ба "Omicron" дахин нэгдэх үед үүссэн "үр удам"-ыг "Deltacrоn" гэж нэрлэсэн. Энэ төрлийн рекомбинантыг Францад хоёрдугаар сарын дундуур анх илрүүлсэн бөгөөд генетикийн дараалал нь “Delta”-тай ижил боловч “Omicron BA.1”-ийн баяжуулалтын уургийн шинж чанартай байдаг.

ТЭГЭХЭЭР “XE” ГЭЖ ЮУ ВЭ, ХААНА ТАРХАЖ БАЙНА ВЭ?

“XE” нь ‘BA.1” ба “BA.2”-ын рекомбинант юм. Их Британид “XQ”, Данид “XG”, Финландад “XJ”, Бельгид “XK” зэрэг өөр олон “BA.1” ба “BA.2” рекомбинант байдаг. “XE” нь нийт тархсан тохиолдлын багахан хувийг эзэлсээр байгаа аж. Гэвч тус хувилбар нэгдүгээр сарын дундуур анх Английн нутаг дэвсгэрт илэрч, олон нийт халдварласан. Одоогоор “Xe” хувилбарын 1100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

“Omicron XE” мөн Энэтхэг, Хятад, Тайландад бүртгэгдсэн байна. Эхэндээ “XE”-ийн тархалтын хурд “BA.2”-оос тийм ч их ялгаатай биш харагдаж байжээ. Гэвч Их Британийн сүүлийн үеийн мэдээллээс харахад “XE”-гийн тархалтын хурд “BA.2”-оос 10-20 хувиар өндөр байгааг харуулж байна.

Эхний ээлжийн судалгаа бага тоон дээр үндэслэсэн тул нэмэлт мэдээлэл авах тусам тархалтын хурд өөрчлөгдөж магадгүй аж. Хэрэв эхний шатны судалгаа 100 хувь  бол “XE” нь “Delta”,  “BA.1”,  “BA.2”-оос арай илүү халдвартай байх магадлалтай гэсэн үг юм. “Omicron XE”-гийн шинж тэмдэгт халуурах, хоолой өвдөх, хоолой загатнах, ханиалгах, ханиад хүрэх, арьс цочрох, өнгө алдах, ходоод гэдэсний хямрал, хуурай ханиалгах зэрэг багтдаг.

Covid-19-өөс хамгаалахад тусалдаг бидний дархлааны хариу урвал вакцинжуулалт, эсвэл өмнөх халдвараас үүсдэг. Энэ нь гол төлөв спик уураг руу чиглэдэг. “XE” нь үндсэндээ “BA.2”-той ижил спик уураг агуулдаг тул “XE”-гээс хамгаалах бидний хамгаалалт мэдэгдэхүйц буурахгүй юм.

Тус шинэ “Omicron XE” нь нийгмийн эрүүл мэнд болон шинжээчдийн анхааралд байх ёстой. Гэхдээ дэлхий дээрх тархалтын тоо нь харьцангүй бага тул олон нийтийн санааг зовоох зүйл биш гэж ажиглагчид дүгнэжээ. Учир нь хүмүүс сүүлийн гурван жилийн хугацаанд Covid-19-ийн эсрэг хангалттай дархлаатай болж чадсан юм. Шинэ хувилбарууд болон рекомбинантуудын тархалтыг удаашруулах хамгийн сайн арга бол дэлхийн хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах явдал хэвээр байна.

Эх сурвалж: NDTV, DNA India 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж