Нийгмийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслийг танилцуулах өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Нийгмийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслийг танилцуулах өдөрлөг боллоо

Нийгмийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслийг танилцуулах өдөрлөг боллоо

Дорнод аймгийн Нийгмийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслийг танилцуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн ба энэ жилийн хувьд цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Өнөөдрийн /2022.04.18/ цахим өдөрлөгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, нийгмийн салбарын хүрээний төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага, хөдөөгийн 13 сумын ЗДТГ болон хөтөлбөр, төслийн үр шим хүртэгчид нийт 300 орчим төлөөлөл техникийн цахим шийдлийг ашиглан, ажлын байрнаасаа холбогдож оролцлоо.

Өдөрлөгт аймгийн Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газрууд салбартаа хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилтын мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэлээ. Дорнод аймгийн хөгжлийн бодлого нь хүн төвтэй нийгмийн хөгжлийг дэмжин, иргэдээ эрүүл саруул, урт удаан наслах, эрдэм мэдлэг эзэмших, амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг.

“Дорнод сэргэн мандалт” хөгжлийн хөтөлбөр, Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадварын үзүүлэлтийг дээшлүүлэх, ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрүүдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлж байна. Нийгмийн салбарт нийтдээ 13 хөтөлбөр, 50 гаруй төсөл, арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд зорилтот төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсний үр дүнд Дорнод аймаг сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн индексээр 21 аймгаас 2-4 дүгээрт, Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ, боловсролын чанарын үзүүлэлтээр улсдаа тэргүүлэгч амжилтаа 5 жил бататгаж, эрүүл мэндийн салбарт 5 жил дараалан эхийн эндэгдэлгүй ажиллаж, ажилгүйдлийн түвшин жилээс жилд буурсан зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарч байна. Өдөрлөгийг үргэлжлүүлэн нийгмийн салбарын төрийн байгууллагуудад зохион байгуулна. Мөн оны төгсгөлд буюу 4-р улиралд багтаан дахин зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж