Мариуполь бууж өгөх эцсийн хугацаа ойртсоор байна

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Мариуполь бууж өгөх эцсийн хугацаа ойртсоор байна

Мариуполь бууж өгөх эцсийн хугацаа ойртсоор байна

Мариуполь хотод тулалдаж буй украин цэргүүдийг зэвсгээ орхин, бууж өгвөл амь насыг нь өршөөнө гэж Оросын талаас өчигдөр санал болгосон байна. Цэвэр хүмүүнлэгийн зарчмаар тавигдсан гэх санал нь Москвагийн цагаар өглөөний 06:00  хүртэл хүчинтэй гэж "Тасс" агентлаг мэдээлэв.

Мариуполь дахь Украины хүчнийхэн саналыг хүлээн авах мэдээлэл одоог хүртэл ирээгүй байна. Хэрэв Мариуполь хот бууж өгвөл хоёрдугаар  сарын 24-ний довтолгооноос хойш Оросын цэргүүд эзэлсэн  анхны томоохон хот болно. Киевээс тус Оросын саналд мөн хариу өгөөгүй байгаа юм.

Украины зүүн хойд Харьков хотод сүүлийн дөрвөн өдрийн турш бөмбөгдөлтийн улмаас 18 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадлаа гэж тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр орой мэдэгдэв. Зеленский мөн тус хотод хүмүүнлэгийн хямрал  үүсч, цэргүүд их хэмжээгээр шархадсан гэж мэдэгдэв.

Украин Европын холбоонд элсэх эсэхээ шийдэх асуулгын хуудсыг бөглөсөн гэж тус улсын Тамгын газрын дэд дарга Игорь Жоква мэдэгдлээ. Украины нийслэл Киев хотын ойролцоо Ням гаригийн өглөө  Броварийн дэд бүтцэд гэмтэл учруулсан гэж хотын дарга Игорь Сапожко цахим хуудсандаа мөн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж