Сирийн цэргүүд Украины дайнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Сирийн цэргүүд Украины дайнд оролцоно

Сирийн цэргүүд Украины дайнд оролцоно

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2017 онд Сирид айлчилсан. Тухайн үед Путин удаан үргэлжилсэн иргэний дайнд босогчдыг ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн Сирийн генералыг магтан сайшааж байв. Тэрбээр Оросын цэргүүдтэй хамтарч ажиллах нь ирээдүйд асар их амжилтанд хүргэнэ гэж хэлжээ.

Тэгвэл Сирийн цэргүүдийн цөөн хэсэг нь бэлтгэлд хамрагдахаар Орост ирээд буй тухай “MSN” хуудас мэдээллээ. Ойрхи Дорнодоос дайнд оролцох 16 мянга гаруй өргөдөл хүлээж авсан гэж дайны эхэн үед Кремлийн албаныхан хэлж байв. Гэвч АНУ-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус бүс нутгаас Украины дайнд нэгдэх цэрэг төдийлөн олон гараагүй гэжээ.

Генерал Сухейл аль-Хассаны дивиз Украин дахь Оросын цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байж болзошгүй аж. 700 орчим цэрэг Сириэс өнгөрсөн долоо хоногт хөдөлсөн бөгөөд нисдэг тэрэг, шүхрээр бэлтгэл хийж, Оросын офицерууд зөвлөгөө өгч буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгджээ. Гэхдээ уг бичлэгүүд сүүлийн үеийн шинэ бичлэг мөн эсэх нь тодорхойгүй байна гэв.

Одоогийн байдлаар 40 орчим цэрэг дайнд оролцохоор бүртгүүлсний 22 мянга нь Оросын армид, 18 мянга нь Вагнер группт бүртгүүлсэн гэж Сирийн хүний эрхийн ажиглагч Рами Абдуррахман хэлэв.

Украин дахь Оросын армийн командлагчаар Александр Дворников албан ёсоор томилогдсоны дараа Сириэс цэргүүд орж ирж болзошгүйг шинжээчид мэдээлэв. Сирийн армиас оргосон бөгөөд одоо Турк улсад ажиллаж буй цэргийн шинжээч Ахмад Хамада хэлэхдээ, “Орос улс Украинд илүү том тулалдаан хийхээр бэлтгэж байна. Үүнд Сирийн цэргүүд оролцох магадлалтай байна” гэжээ. Энэ хүрээнд Орост бэлтгэгдсэн цэргүүдийг идэвхийлэн элсүүлж байгаа гэв.

Эх сурвалж: MSN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж