Монголын рагбигийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль дээр рагбигийн дасгалжуулагчийн ангийг нээх, хамтран ажиллах гэрээнд өнөөдөр/2022.04.18/ гарын үсэг зурлаа. Гэрээнд рагбигийн холбооны ерөнхийлөгч П.Батбаяр, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан нар талуудыг төлөөлөн гарын үсэг зурав.
Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд рагбигийн дасгалжуулагчийн ангийг нээж, 21 аймгаас элсэлтээ авч, олимпийн төрлийн спортыг Монгол Улсдаа хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх боловсон хүчнийг бэлтгэх гол зорилготой юм.
Тус мэргэжлээр элсэн суралцах оюутан залуус хурдацтай хөгжиж буй рагбигийн спортын багш дасгалжуулагчийн бакалаврын зэрэг эзэмшихээс гадна дэлхийн рагбигийн холбооны нэг болон хоёрдугаар түвшний сертификаттай төгсөх юм.
Холбоотой мэдээ