Б.Батцэцэг: Монголд биолаборатори байгуулаагүйг батлахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэг: Монголд биолаборатори байгуулаагүйг батлахад бэлэн

Б.Батцэцэг: Монголд биолаборатори байгуулаагүйг батлахад бэлэн

Гадаад харилцааны сайдын Б.Батцэцэг  өнөөдөр /2022.04.18/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 


Тэрбээр "ОХУ-ын хэвлэл мэдээллийн "Извести" сонинд дөрвөн удаа нийтлэл гарсан. Анхны эх сурвалж нь судлаач эрдэмтэн хүн байсан. Хятадын хэвлэлд бас энэ нийтлэл гарсан. Олон улсын дүгнэлт хийдэг байгууллага, хүмүүст Монгол Улсад энэ хардаж буй лаборатори байхгүй гэдгийг батлахад бэлэн.

Энэ өдрүүдэд бүхий л төрийн байгууллага, агентлаг, яамдууд гадаадын төсөл хөтөлбөрүүдийн судалгааг нарийвчилж гаргах, хүмүүсийн хардалтыг төрүүлж болохуйц үйл ажиллагааг нягтлах ажлыг хийсэн.

Холбогдох байгууллагууд нь "Бидэнд тийм үндэслэл байхгүй" гэдгээ МАН-ын бүлгийн гишүүдэд танилцуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад танилцуулж, бүгд нэг ойлголттой болсон.

Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш хэвлэлийн дайн эрчимжиж, албаар улс төрийн дотоод байдлыг үймүүлэх, буруу зөрүү ойлголт төрүүлэх мэдээллүүдийг дурын хүн хийж байна. Монгол Улсын хувьд бүх юм ил тод байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Энэ байдлыг ашиглан улс орныг хагалгаж, бутаргах санаанууд явж байхыг үгүйсгэхгүй. Бүхий л салбарт ийм асуудал үүсдэг. Тиймээс салбар яамнаас богино хугацаанд тайлбар мэдээллийг өгч ажиллахыг хичээж байна.

Зарчмын хувьд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, Үндсэн хуульд заасан байр сууриа тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөршийн харилцааны тэнцвэрийг хэвийн хангаж, үл ойлголцолд тайлбар хийж байх ёстой юм байна.

Тагнуулын ерөнхий газраас зохих арга хэмжээг авч байгаа байх. Бид ташаа мэдээлэлд судалгаа хийж байна. АНУ Украинаас Монгол руу лабораториуд нүүлгэж, ажиллуулах гэж байна гэдгийг няцааж байна. Бусдаар бол улс орон болгонтой янз бүрийн судалгаа хийхээр лабораторийн тоног төхөөрөмж хандиваар авсан асуудал байгаа. Тэрийг үгүйсгэхгүй.

ХЯТАДЫН ТУСЛАМЖААР ТАВАН БООМТОД ЛАБОРАТОРИ БАЙГУУЛНА

"Монгол Улсын хувьд дэлхийн аль улс оронтой гадаад хамтын ажиллагаа хэвийн байгаа" гэдгийг онцолсон юм. "Гадаад харилцааны яамнаас дипломат харилцаа тогтоосон 193 оронтойгоо хамтран ажиллаж байгаа. Улс орнуудын харилцааг зохицуулах ажлыг салбар яам хийж буй. Улс төрийн нарийн харилцааг зохицуулахаар 400 орчим дипломат ажиллаж байна. Энэ бүхний тэнцвэрийг хангаж, Үндсэн хууль болон гадаад бодлогын үзэл баримтлалд яамны байр суурь бодлогын түвшинд ямар байдаг вэ гэдгээ баталж, энэ хүрээнд үүссэн асуудал болгонд тайлбар хийн харилцан ойлголцох ажлуудыг маш сайн хийж байгаа.

Мөн бид найрсаг харилцаагаа хадгалахын тулд гуравдагч хөршүүдтэйгээ хамтран ажиллаж байна.

Гадаадад сууж байгаа дипломат төлөөлөгчийн газрууд манай нөхцөл байдлыг маш сайн ойлгож, хэвийн үргэлжилж байна" гэдгийг Б.Батцэцэг сайд хэлсэн юм.

Мөн "БНХАУ-тай хилийн боомтоо сэргээхээр сүүлийн хоёр жил тасралтгүй ажиллаж байгаа. Бид бараг Хятадын талыг залхтал нь хүсэлтээ илэрхийлж, бүхий л түвшинд харилцаж буй. Хоёр улс улс төрийн хувьд хэвийн харилцаатай байгаа. Хятадад цар тахлын чанга дэглэм үргэлжилж, сахилга, хариуцлагын хатуу арга хэмжээг авч байна. Хятад ганц Монгол Улстай хиллээгүй. Хятад хуурай замын боомтоор 12, авто замын 82, төмөр замын 22  гээд 100 гаруй боомтын тал хүрэхгүй хувь өнөөдөр ажиллаж байна. Жишээлбэл, Оростой хиллэдэг 18 боомтын тав нь ажиллаж байгаа бол Монголын 13 боомтын таван боомт нь ажиллаж буй. Хилийн боомтод цар тахлын нөхцөл байдал сайжирвал ганц нэгээр шат дараатай боомтоо нэмж нээнэ гэдгээ илэрхийлж байгаа.

Харин ч Монгол Улсад илүү давуу байдал олгож байгаа. Өнөөдөр 600 тээврийн хэрэгсэл гарч байна. Иргэдийн зорчих хөдөлгөөн байхгүй ч гол экспортын барааг гаргаж байгаа. Бидний зүгээс хоногт 1000 машин гаргах хүсэлтийг тавьсан.

Хятад улс хил залгаа хуурай замын боомтуудад адилхан нэг бодлого баримталж буй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайжруулж, лаборатори байгуулан, нэг ч халдваргүй  хүн оруулахгүй бол боомтын үйл ажиллагаа хэвийн болно гэдгийг хэлсэн. Засгийн газраас цар тахлын үед эдгээр саналыг сайжруулахаар хүч, хөрөнгө зарж, ажлын хэсэг тус тусдаа байгуулж ажилласан.

Хамгийн сүүлийн мэдээгээр, Хятадын Гадаад харилцааны сайдын санаачлагаар 20 сая юанийн өртөгтэй цар тахлын PCR шинжилгээний лабораторийг таван боомтод хандиваар байгуулж, Хятадтай нэг стандартаар шинжилгээ өгөхөөр болж байна. Энэ сардаа багтаж суурилуулна.

Ингэснээр бараа бүтээгдэхүүний экспортод нөлөөлнө. Мөн бид зарим бүтээн байгуулалтын ажлыг хийж, албаныхан удахгүй хүлээж авна. Ингэснээр хилийн боомтод халдвар хамгааллын ажилд ахиц гарна гэж найдаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж