Борис Жонсон Модиг ятгахаар Энэтхэгт айлчилна

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Борис Жонсон Модиг ятгахаар Энэтхэгт айлчилна

Борис Жонсон Модиг ятгахаар Энэтхэгт айлчилна

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон энэ долоо хоногт Энэтхэг улстай аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэх зорилгоор, удаан хугацаагаар хойшилсон айлчлалаа хийх гэж байна. Тэрбээр ирэх Баасан гаригт Шинэ Дели хотноо өөрийн түнш Нарендра Модитой уулзаж, батлан хамгаалах болон худалдааны асуудлаар хамтран ажиллах хэлэлцээ хийх аж.

Борис Жонсон өмнө нь Covid-19-ийн улмаас Энэтхэгт айлчилж чадаагүй билээ. Энэ удаа Энэтхэгт айлчилснаар, ОХУ Украинд довтолсонтой холбогдуулан Энэтхэгийг Москвагаас "зайгаа барих"-ыг ятгах зорилготой юм байна.

Өнгөрсөн сард Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Энэтхэгт айлчилж, ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, Их Британи- Энэтхэгийн худалдаа, батлан хамгаалах, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр илүү нягт хамтран ажиллахыг санал болгосон.

Энэтхэг улс өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Оросыг шууд шүүмжлээгүй. Гэвч НҮБ-аас уг асуудлаар санал хураалт явуулахад түрэмгийллийг буруушаагаагүй юм. Жонсон Пүрэв гаригт Энэтхэгийн тав дахь том муж болох Гужаратад айлчлах бөгөөд Их Британи, Энэтхэгийн гол салбаруудад томоохон хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухаан, эрүүл мэнд, технологийн салбарт шинэ хамтын ажиллагаа эхлүүлэхээ зарлах төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж