"ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын мэдэгдэлд анхаарах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

"ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын мэдэгдэлд анхаарах хэрэгтэй"

"ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын мэдэгдэлд анхаарах хэрэгтэй"

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.04.18/ ээлжит мэдээллээ хийлээ.

АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Монгол Улсын эдийн засаг стагфляцид ороход тун ойрхон байгаа энэ эгзэгтэй үед Засгийн газраас өнгөрсөн Баасан гаригт зарласан арга хэмжээнүүд хэр оновчтой шийдэл болох талаар АН-ын бүлэг Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байна. Мөн түр хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг ярилцлаа. ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын мэдэгдэл, АНУ-аас Монголд биолаборатори байгуулах тухай зэрэг асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хүнд хэцүү цаг үед иргэн бүр хариуцлагатай байх ёстой. Засгийн газраас хэд хэдэн тогтоол шийдвэр гаргаж, УИХ-аар үнэ тогтворжуулах хууль тогтоомжийг баталсан.

Хуулиар үнэ тогтворжуулж болдоггүй талаар АН-ын бүлгээс удаа дараа санал хүргүүлсэн. Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн тухайд бид дэмжиж байна. Гэхдээ татварын хөнгөлөлтийг илүү өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн нийгмийн даатгалын шимтгэл дээр анхаарах асуудал байна. Энэ шимтгэл бол Засгийн газрын шийдэх мөнгө биш. Хувь иргэний мөнгө. Эдгээрээс гадна Засгийн газар аж ахуйн нэгжийг дэмжсэн нэг ч шийдэл гаргасангүй. Тиймээс тодорхой шийдвэрүүд гаргасан ч дутуу байна гэж харж байна.

Хамгийн чухал зүйл бол хил гаалийн асуудал. Энэ дээр нэлээд санал, санаачлага гарч байна. Тиймээс холбогдох сайд, удирдлагууд энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Өнөөдөр Монголын нийгэмд халамж хавтгайрч байна. Төрийн оролцоо бүх шатлалд МАН-ын эрх барьж байгаа энэ үед 50 хувьд хүрлээ. Ямар ч хэрэггүй орлогч дарга, дэд сайд зэргийг чөлөөлөх хэрэгтэй. Үүнээс гадна ойрхон олон сумыг нэгтгэх хэрэгтэй гэсэн саналуудыг Засгийн газарт хүргүүлж байна.

Иргэдэд баялагтаа эзэн байх боломж олгох, аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, Хөгжлийн банктай холбоотой Хянан шалгах түр хороог өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Түр хороо байгуулахад хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Эхнийх нь, гуравны нэгээс доошгүй цөөнхийн төлөөлөл байна гэж заасан. Гэтэл энэ шаардлагыг хангахгүй байна. Хоёрдугаарт, нам эвслийн бүлгүүд хэлэлцээд, цөөнхийн бүлгийн бичгээр явуулсан саналыг хэлэлцэх зүйлгүйгээр оруулах ёстой. Тийм байтал АН-ын бүлгээс хоёр хүн оруулсан. Мөн бүлгээс гаргасан саналыг аваагүй. Ийм маягаар аргацааж байгуулсан түр хороо ямар ч ач холбогдолгүй. Гуравдугаарт, Оросоос Монголд суугаа Элчин сайд И.К.Азизовын мэдэгдэлд анхаарах хэрэгтэй.

Мөн АНУ-аас Монголд биолаборатори байгуулах тухай мэдээлэл гарч байна. Үүнийг Оросын нэр бүхий албан хаагчид удаа дараа мэдээлж байна. Тиймээс ГХЯ-наас гадна хөндлөнгийн экспертүүдийг урьж, дүгнэлт гаргуулах хэрэгтэй.

Гадаад харилцааны яам зөвхөн мэдэгдэл гаргаад өнгөрч болохгүй. Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ уриа үгтэй самбар барьж, Жуковын хөшөөний дэргэд биолабораторийг эсэргүүцсэн иргэдээс мэдүүлэг авах нь зөв. Тэдгээр хүмүүс Монголд ийм үйл ажиллагаа явуулж буй талаар хаанаас мэдээлэл авсан зэргийг тогтоох шаардлагатай. Нэг хэсэг иргэд үзсэн, харсан юм шиг байж болохгүй. Талбай дээр дайны эсрэг жагссан иргэдийг барьж, шалгаж байсан шиг тэдгээр хүмүүсийг ч шалгах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж