Коран судар шатааснаас болж Шведэд мөргөлдөөн гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Коран судар шатааснаас болж Шведэд мөргөлдөөн гарчээ

Коран судар шатааснаас болж Шведэд мөргөлдөөн гарчээ

Шведийн хэд хэдэн  хотод хэт барууны үзэлтэй, цагаачдыг эсэргүүцэгч бүлэглэл Коран судар гудамжинд шатааж, исламын шашинт хүмүүстэй мөргөлдөөн үүсгэсэн байна. Тус мөргөлдөөн дөрөв дэх өдрөө үргэлжилж, 17 хүн баривчлагджээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр зүүн нутгийн  Норрчёпинг хотод цагдаа нар үймээн дэгдээгчид рүү сэрэмжлүүлж гал нээснээс гурван хүн шархадсан байна. Мөн өмнөд бүсийн Мальмё хотод жагсаал гарсан ба хэд хэдэн автомашин, автобус шатжээ.

Өмнө нь Иран, Иракийн засгийн газар Шведийн элчин сайд нарыг дуудаж, Коран  судар  шатаасантай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлсэн.

“Страм Курс” буюу “Хатуу шугам” хөдөлгөөнийг тэргүүлдэг Дани-Шведийн хэт даврагч Расмус Палудан исламын шашны хамгийн ариун нандин бичвэрийг шатаасан гэж мэдэгдсэн бөгөөд энэ үйлдлийг давтаж,  шатаасаар байх болно гэжээ. Палудан Ням гаригт Норрчёпинг хотод дахин жагсаал зохион байгуулна гэж сүрдүүлсэн тул эсэргүүцэгчдийг цугларахад хүргэсэн гэж “Deutsche Welle” мэдээлэв. Стокгольм хотын захын дүүрэг, Линкопинг, Норрчёпинг хотуудад эмх замбараагүй байдлын улмаас 16 цагдаа шархдаж, цагдаагийн хэд хэдэн машин сүйрсэн гэх мэдээлэл байна.

Страм Курс бүлэглэл  2020 онд Коран судар шатаахад Шведийн Мальмё хотод бас мөргөлдөөн үүсэж байв. Тус бүлэглэлийн тэргүүн Расмус Палудан тухайн үед үймээн самуун, арьс өнгөний ялгаварласан үзэлд уриалсан хэргээр нэг сар хоригдож байжээ. Тэрбээр мөн Франц, Бельги зэрэг Европын орнуудад Коран судар шатаах үйл ажиллагаа зохион байгуулах гэж байсан түүхтэй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж