Европын холбооноос 500 мянган фунт стерлинг шамшигдуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Европын холбооноос 500 мянган фунт стерлинг шамшигдуулсан гэв

Европын холбооноос 500 мянган фунт стерлинг шамшигдуулсан гэв

Францын ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макронтой өрсөлдөж буй Марин Ле Пен томоохон гэмт хэрэгт сэжиглэгдэж байна. Ле Пен болон түүний хамтрагчид Европын холбооноос хагас сая фунт стерлинг шамшигдуулсан хэргээр буруутгагджээ. Тодруулбал, 53 настай Марин Ле Пен болон түүний эцэг 93 настай Жан-Мари Ле Пен нарыг хэт барууны үзэлт Үндэсний Ралли намын нэрийн өмнөөс 620 мянган евро буюу 513 мянган фунт стерлингийг шамшигдуулсан гэж Европын холбооны мөрдөн байцаагчид үзэв.

Марин Ле Пен Францын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал тун өндөр байгаа энэ үед уг мэдээлэл ил боллоо. Ням гаригт цацагдсан уг мэдээлэлд “Марин Ле Пен сэтгэл дундуур байна” гэж түүний өмгөөлөгч Родольф Босселут хэлэв. Мөн Европын холбооны залилангийн эсрэг агентлаг Олаф нь арав гаруй жилийн өмнөх хуучин баримтуудыг дахин сөхөж байна гэлээ. Нийт 116 хуудастай Олафын тайланг Парист төвтэй эрэн сурвалжлах мэдээллийн хэрэгсэл “Mediapart” нийтэлжээ.

Тайланд Марин Ле Пенийг 2004-2017 оны хооронд Европын холбооны гишүүн байхдаа хууль бусаар авсан 114 мянган фунт стерлингийг намын данс руу шилжүүлсэн гэжээ. Түүний эцэг бөгөөд Жан-Мари Ле Пен болон Перпиньян хотын захирагч Луис Алиот нарыг уг хэрэгт холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж байна. Жан-Мари Ле Пен нь 1972 онд Үндэсний ралли намыг үүсгэн байгуулсан бол Луис Алиот нь Ле Пений хуучин найз залуу юм.

Түүнчлэн, Марин Ле Пенийг Үндэсний раллигийн ажилтнуудад цалин өгөхийн тулд Европын холбооны бэлэн мөнгийг хууль бусаар ашигласан гэж буруутгаж байна. Жишээлбэл, түүнийг Францын армийн шүхэрчин асан залууг хувийн бие хамгаалагчаараа ажиллуулахын тулд их хэмжээний мөнгө зарцуулсан гэж ярьдаг.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж