Амиа егүүтгэхийг завдсан иргэний маршрутыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Амиа егүүтгэхийг завдсан иргэний маршрутыг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газраас төв талбайд өчигдөр амиа егүүтгэхийг завдсан иргэний талаар мэдээлэл хийлээ.


ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ: 

-Сүхбаатарын талбайд өчигдөр 19:35 цагт хүн өөрийгөө шатаалаа гэсэн мэдээлэл ирсэн. Хохирогч 24 настай О гэгч хүн байсан. Одоогоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүнтэй холбоотой олон мэдээлэл гарч байна. Мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.

Биеийн байдал нь хүнд байгаа иргэний тухайд мэдээллийн дагуу шалгаж байна. Бид шалгаж байгаа. Жагсагч биш гэдгийг нь тодорхой болсон. Хувийн шалтгаантай холбоотой зарим зүйлийг шалгана.  Мөн амиа егүүтгэхийг завдсан иргэн шатахуун асгаагүй. Шатамхай бодис ашигласан. Урьдчилсан байдлаар уг бодисыг шатамхай бодисыг захаас авсан байж болзошгүй. Бид явсан маршрутыг нь шалгаж байна. Шатамхай төрлийн бодисын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь бусдад сэрэмжлүүлэг бус сэдэл өгөх эрсдэлтэй.

13 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ЦАГДАА АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, 24 ЦАГ СААТУУЛСАН ГЭДЭГ ХУДЛАА

 Ховд аймгийн Дарви суманд  13 настай хүүхдийг цагдаагийн албан хаагч айлган сүрдүүлж 24 цагийн турш саатуулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь нийгэмд бухимдал төрүүлээд байгаа юм.

“Энэ тухай мэдээлэл өчигдөр Ховд.мн сайтад цацагдсан. Энэ дагуу аймгийн цагдаагийн газраас Мөрдөн байцаах тасгийн дарга болон аймгийн орлогч прокуророор ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллаж байна. ЦЕГ-т ирүүлсэн мэдээллээр ар гэрийнхэн болон хүүхэдтэй уулзсан. Та бүхэн шүүмжлэх байх, цагдаагийн албан хаагчийг өмөөрч, хэргийг булзайруулж байна гэж. Гэхдээ бид бодит байдлыг үнэнээр нь хэлэхээс  өөр аргагүй.  Аймгийн цагдаагийн газрын мэдээлснээр  хүүхдийг бүтэн 24 цаг саатуулсан асуудал байхгүй гэж байгаа юм. Мөн өөр мэдээлэл бидэнд ирж байна.

Аймгийн цагдаагийн газрын дэд даргаас өнөөдөр утсаар өгсөн мэдээлэлдээ  24 цаг хэсгийн төлөөлөгчийн газарт саатуулаагүй, харанхуй өрөөнд байлгаагүй, дүү нартайгаа хамт байсан нь тогтоогдсон гэдгийг хэллээ.

Гэхдээ ажлын хэсэг ажиллаж байгаа учраас нэгдсэн мэдээлэл өгөх байх. Ажлын хэсгийн дүгнэлтээр цагдаагийн албан хаагчийн буруутай үйлдэл тогтоогдвол хариуцлага тооцно”.

14 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖ, ХҮҮХЭДТЭЙ БОЛГОСОН СЭЖИГТЭН НАС БАРСАН

Үүний зэрэгцээ 14 настай охиныг хүчирхийлж хүүхэдтэй болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан бөгөөд Төв аймгийн нутагт амиа хорлосон байдалтай олдсоныг аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэв. Тухайн сэжигтэн нь 32 настай гэх мэдээлэл гарсан.

13 НАСТАЙ ХҮҮХДЭЭ ХӨНӨӨСӨН ЭЦЭГ, ЭХИЙГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Түүнчлэн өнгөрсөн Баасан гаригт 13 настай хүүхдийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эхийг нь саатуулан шалгаж байгаа бол хүүхдүүдийг хамгаалалтад авсан болохыг мэдээлэв.

Харин УИХ-ын гишүүний туслах амиа хорлосон гэх мэдээллийг  сэтгүүлчид тодруулахад, “Энэ талаарх албан ёсны мэдээлэл одоогоор байхгүй. Нэг оюутан нас барсан хэрэг гарсан ч УИХ-ын гишүүний туслах гэсэн мэдээлэл байхгүй. Иймд хариулах боломжгүй” гэлээ.

Түүнчлэн цахим орчин дахь мөрийтэй тоглоомын асуудлаар цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 10 сүлжээг хаасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж