Австрийн канцлер: Путин хамтарсан мөрдөн байцаалтад оролцоно

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Австрийн канцлер: Путин хамтарсан мөрдөн байцаалтад оролцоно

Австрийн канцлер: Путин хамтарсан мөрдөн байцаалтад оролцоно

Украинд дайн эхэлснээс хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзсан анхны Европын холбооны удирдагч бол Австрийн канцлер Карл Нехаммер юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Оросын ерөнхийлөгчтэй  уулзаж, нөхцөл байдлыг зөөллөхийн тулд хэлэлцээ хийнэ гэж байв.

Европын холбоо болон барууны түншүүд Путинг дайны гэмт хэрэгтэн гэж цоллож буй. Мөн Путинд ял оногдуулах журмаар мөрдлөгө явуулах юм. Тэгвэл канцлер Нехаммер хэлэхдээ, Владимир Путин барууны үйл ажиллагаанд итгэхгүй байгаа тул дайны гэмт хэрэг илрүүлэх мөрдөн байцаалтад өөрөө оролцоно гэжээ.

"Путин  надад олон улсын мөрдөн байцаалтад хамтран ажиллана гэж хэлсэн. Нөгөө талаас барууны ертөнцөд итгэхгүй байна гэж хэлсэн" хэмээн  Нехаммер өчигдөр “NBC” телевизийн "Хэвлэлтэй уулзах" нэвтрүүлгийн хөтлөгч Чак Тодд ярьжээ. "Хэлэлцээ нөхөрсөг байгаагүй" гэж Нехаммер нэмж хэлэв.

“Олон улсын шударга ёс, НҮБ, олон улсын мөрдөн байцаалт зайлшгүй шаардлагатай гэж би бодож байна. Тиймээс хуучин Югославын дайн олон улсын мөрдөн байцаалт нь дайны гэмт хэрэгтнүүдийг яллахад ашигтай гэдгийг харуулсан гэж би түүнд итгүүлэхийг хичээсэн" гэж Нехаммер ярьсан юм.

Гэхдээ  Зеленский, Путин хоёр Истанбулд үргэлжилж буй энхийн хэлэлцээний талаар дурдаж байсан тул  энх тайван тогтоох найдвар бага зэрэг байгаа гэдгийг  Нехаммер тэмдэглэв.

Эх  сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж