Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар Анагаах ухааны доктор Д.Нарантуяаг томилжээ. Түүнийг энэ сарын 13-нд Засгийн газраас томилсныг тус газраас мэдээлэв.
Д.Нарантуяа нь НЭМҮТ-ийн захирлаар 2018 онд томилогдсноос хойш саяхныг хүртэл ажиллаж байсан бөгөөд хүний их эмч мэргэжилтэй, зүрх судалсны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм. Тэрбээр 2001-2003 онд ‘Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношлогоо, эмчилгээний талаар судалгаа Шинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 онд Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа, 2009-2010 онд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа STEPS 2010, зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх судалгаанд тус тус артерийн гипертензийн үндэсний зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Сануулбал, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын захирал Б.Цэцэгсайханыг өнгөрсөн нэгдүгээр сард албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнийг цар тахлын үед эмийн татан авалтын зохицуулалтад хариуцлагагүй ажилласан гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь огцруулж байв.
Холбоотой мэдээ