"Ерөө сумын суурьшлын бүсэд 4.5 магнитуд газар хөдөлсөн"

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

"Ерөө сумын суурьшлын бүсэд 4.5 магнитуд газар хөдөлсөн"

"Ерөө сумын суурьшлын бүсэд 4.5 магнитуд газар хөдөлсөн"

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын суурьшлын бүсэд өнөөдөр /2022.04.18/ хүчтэй газар хөдөлсөн талаар иргэд цахим хуудастаа мэдээлжээ. Энэ талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.

Албаны хүний өгсөн мэдээллээр "Өнөөдөр 11:22 цагт Сэлэнгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 51 километрийн зайд 4.5 магнитудын газар хөдөлжээ. Мэдээлэл ирсэн даруйд Онцгой байдлын газраас хохирол учирсан эсэхийг тодруулж байгаа. Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл суурьшлын бүсэд болсон. Гэхдээ одоогоор ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл бидэнд ирээгүй.

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн гэх иргэд их холбогдож байна. Ямартай газар хөдлөлтийн дараах макро мэдээллийг цуглуулж байна.

Үүний дараагаар нийслэлд чичирхийлэл мэдрэгдсэн эсэх, Ерөө сумынханд хэр хүчтэй мэдрэгдсэн зэрэг тодорхой болно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж