Путин, Мадуро нарын царайг наасан манекенийг шатаажээ

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Путин, Мадуро нарын царайг наасан манекенийг шатаажээ

Путин, Мадуро нарын царайг наасан манекенийг шатаажээ

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарын царайтай,  дөрвөн толгойтой манекенийг барьсан иргэд өчигдөр Улаан өндөгний баярын  гудамжинд жагсчээ. Тэд ерөнхийлөгчдийн царайтай манекенийг "Иудаг шатаах" уламжлалт арга хэмжээнд ашиглаж, шатаасан юм.   Венесуэлд Улаан өндөгний баяраар Есүсээс урвасан гэж таамаглагддаг  Библийн дүр болох Иудасын дүр төрхийг шатаах заншил байдаг. Шатаах  манекенийг "Владимир Путины хүүхдүүд: Мадуро, Мелендес, Реверол нар" хэмээн нэрлэсэн байна.

Сүүлийн жилүүдэд Библийн дүр Иүдасаас илүү иргэдэд үзэн ядагдсан улстөрийн гишүүд, ерөнхийлөгч, алдартны  дүрийг манекенд  нааж шатаах болжээ. Ажилчин ангийн Канделариа хороололд Каракас хотын дарга Кармен Мелендес болон цахилгаан эрчим хүчний сайд Нестор Реверол нарын зургуудыг наасан манекенийг мөн шатаасан байна. Учир нь тус хоёр хүн  хотын цахилгаан тасалдсанд буруутгагддаг.

Орон нутгийн оршин суугч манекен шатаах үеэр эрх баригчдыг буруушаасан туг лоозон барьсан 30 орчим хүн  "Бид урвалт, эрүү шүүлт, дарангуйллыг, дайныг шатааж байна" гэж хаширч байв. Мөн тус иргэд "Владимир Путин олон мянган хүний эсрэг дайн дэгдээсэн нь Венесуэлийн дарангуйллыг дэмжих тулгуур багана гэдгийг бид харж байна" гэж Орос Украин руу довтолсон тухай дурджээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж