"Ипотекийн зээлийн хүүг тогтооход МИК оролцдоггүй"

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

"Ипотекийн зээлийн хүүг тогтооход МИК оролцдоггүй"

"Ипотекийн зээлийн хүүг тогтооход МИК оролцдоггүй"

Шадар сайд С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 14-нд "Банкууд Монголын ипотекийн корпорациар /МИК/  дамжуулж ипотекийн санхүүүжилтийг хийдэг. Өөрөөр хэлбэл, 5 хувийн хүүтэй авч болох байсан ипотекийн зээл 8 хувийн хүүтэй иргэдийн гар дээр очиж байсан. Өнөөдөр 6 хувь болсон байгаа ч 1.6 орчим хувийн хүүг дундаас нь шимтгэл маягаар МИК авдаг"  гэж мэдээлсэн. Тэгвэл МИК-иас өнөөдөр /2022.04.18/ мэдээлэл хийлээ.


МИК-ын гүйцэтгэх захирал Б.ГАНТУЛГА:

-2004 онд байгуулагдсан Засгийн газар тухайн үед  40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг зарласан.  Улмаар МИК-ыг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон арилжааны 10 банк хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. Дээрх банкуудаас  өнөөдрийн байдлаар таван арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Нийт төрийн өмчит компаниудад 17.3 хувийг олгодог. Үүн дотроо Хөгжлийн банк, Төрийн банк ордог. Үлдсэн 82 хувийг хувийн хэвшлийн компаниуд эзэлдэг бөгөөд үүнээс зургаан банк бусад нь ААН-үүд байна. Үүнээс гадна 190 иргэн манай компанийн хувьцааг эзэмшдэг.  Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү нь 8, 6, 5 хувьтай нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог.  Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкуудад шууд олгож, банк иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг.

Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй. 

МИК нь үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкаас худалдан авдаг. Үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг.

Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл 8, 6, 5 хувийн зээлээр орон сууцтай болж чадсан.

Зах зээлийн нөхцөлтэй, ипотекийн зээл нийт ипотекийн зээлийн 20 хувийг эзэлдэг. 80-аас дээш метр кв талбай бүхий байр авах гэсэн, Төв банкны тавьсан шалгуурыг хангаагүй иргэд авдаг зээл юм. Ипотекийн зээлийг олгосноор барилгын салбараас гадна цахилгаан бараа, гэр ахуй гэх мэт олон салбарт эерэг нөлөө үзүүлдэг.

2013 оноос хойш Улаанбаатар хотод 120 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Ипотекийн хөтөлбөр эхэлснээс хойш нийслэлийн орон сууцны 60 хувь шинээр бий болсон.

Төв банк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө банкууд ипотекийн зээлийг жилийн 18-24 хувийн хүүтэй олгож байсан. Шадар сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргасны дараа манай хувьцааны үнэ буурсан.  Зээлийн эрсдэлийн сан гэж бий. Энэ санг бид заавал байгуулах үүрэгтэй. Банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан үнэт цаасжуулахад зардал гардаг. Энэ нь банкаас тухайн зээлийг олгохдоо гаргасан зардлаас өөр, тусдаа асуудал юм.

Дахин хэлэхэд ипотекийн зээлийн хүүг тогтооход МИК оролцдоггүй. Монголбанк, Засгийн газар өөрсдөө хувь хэмжээг нь тогтоодог. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж