Япон, Монгол хамтран Пёньяны асуудлыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Япон, Монгол хамтран Пёньяны асуудлыг шийднэ

Япон, Монгол хамтран Пёньяны асуудлыг шийднэ

Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса энэ сарын сүүлээр Казахстан, Узбекистан тэргүүтэй төв Азийн орнуудаар айлчилна. Тэрбээр Украины асуудал дээр хамтран ажиллахыг уриалж энэхүү айлчлалыг хийж байгааг “NHK” мэдээллээ.

Тус улсын засгийн газар айлчлалын товыг дэлгэрэнгүй зарлаагүй ч хаврын баярын дараалсан амралтын үеэр гэж төлөвлөж байгаа аж. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан болон Узбекистан улсууд нь Оростой нягт харилцаатай. Өдгөө үүсээд буй нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулахыг уриалах зорилгоор Хаяаши Ёшимаса ийн айлчахаар болжээ. Тэрбээр айлчлалын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийнэ. Чөлөөт, нээлттэй ертөнцийг бий болгох, олон улсын дэг журмыг сахин хадгалахын тулд Япон улс Төв Азийн орнуудтай түншийн ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байна гэж Хаяаши Ёшимаса мэдэгдэв.

Дашрамд дурдахад, Хаяаши Ёшимаса энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Монголд ирэхээр төлөвлөж буй аж. Тэрбээр Монгол Улсыг Хойд Солонгостой найрсаг харилцаатай гээд, Пёньяны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах тал дээр уриалах зорилготой юм байна. Түүнчлэн хүн хулгайлах гэмт хэргийг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар зорьж байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж