"Хэмнэлтийн хууль гаргах хэрэгтэй гэсэн байр суурийг дэмжиж байна" | News.MN

"Хэмнэлтийн хууль гаргах хэрэгтэй гэсэн байр суурийг дэмжиж байна"

"Хэмнэлтийн хууль гаргах хэрэгтэй гэсэн байр суурийг дэмжиж байна"

"Хэмнэлтийн хууль гаргах хэрэгтэй гэсэн байр суурийг дэмжиж байна"

НЭМЭЛТ:

МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Монгол Улсад биологийн лаборатори ямар нэгэн хэлбэрээр байхгүй. Монгол Улс энэ талаар тодорхой хэмжээнд олон улсад улсад тайлагнах, үзүүлэх, илтгэхэд бэлэн гэж үзэж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэж байгаа. Бага насны хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, эдийн засгийн гэмт хэрэг, авлигын хэргийг чангатна. Гишүүдээс гарсан саналын дагуу ойрын хугацаанд бүлгээр дахин хэлэлцэнэ.

Засгийн газар өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, тодотгол хийх болсон талаар та бүхэнд тайлбарласан. Энэ удаагийн тодотгол гурван зүйлд чиглэнэ. Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулж инфляцийг барих, хоёрдугаарт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг оруулж ирж байна. Цаашдаа хэмнэлтийг тогтоол гаргаж үзэмжээр шийдэх бус, хууль гаргах хэрэгтэй гэсэн Засгийн газрын байр суурийг дэмжиж байна.

Гуравдугаарт, цэцэрлэг, зарим төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай ярилцлаа. Энэ долоо хоногийн Лхагва гаригт Засгийн газар төсвийн тодотголыг өргөн барина. УИХ-аар мөн хэлэлцэнэ.

-Төсвийн тодотголоор ямар салбарт, хэчнээн төгрөгийг тодотгох боломжтой вэ. Гишүүдийн тойргийн дөрвөн тэрбумаас хасах боломж бий юу?

-Засгийн газар төлөвлөхдөө хөрөнгө оруулалтаас 520 орчим тэрбум төгрөгийг хасна гэж тооцсон. 2022 оны шинэ хөрөнгө оруулалт, нийт нэг их наяд төгрөг байна. 520 тэрбум төгрөг хасч байна гэдэг нь 2022 оны хөрөнгө оруулалтаас 50 хувь нь хасагдаж байна. Энэ бол том хасалт. Орон нутагт хийгдэх олон хөрөнгө оруулалт хасагдаж буй. Гишүүд нэг л зүйл дээр тэвчье гэсэн. Нэгэнт бид том бодлогоо гаргасан. Хэмнэлтийн горимд шилжиж байна.

Энэ тодотголын нэг онцлог нь импортыг багасгая гэж байгаа. Импорт багасч байж бид ханшаа барьж чадна. Ханшийн эрэлтийг бий болгохгүй байх нь хамгийн чухал.

Тиймээс Засгийн газраас оруулж ирж буй төслийг дэмжинэ. Нэгэнт хасагдаж буй хөрөнгө оруулалтаа хасуулъя гэдэг байдлаар хандаж байна. Асуудалд нийгмийн уур амьсгалыг мэдэрч, эрүүлээр хандаж байна. Яамдтай холбоотой урсгал зардлыг танах санал орж ирсэн. Үүнд бид ялгавартай хандах хэрэгтэй. Энэ оны нэгдүгээр сард хийсэн төсвийн тодотголоор нийт төсөвт байгууллагын дунджаар 15 хувь хассан. Тэгэхээр анхан болон дунд шатаж ажиллаж буй зарим байгууллага үйл ажиллагааны доголдолд орсон. Жишээ нь сум, дүүрэгт. Тэгэхээр одоо хасах урсгал зардлыг байгууллага тус бүрээр авч үзэж судалгаа тооцоотой саналыг авч үзнэ.

-НДШ-ийн 50 хувийн буцаан олголтын талаар юуг хэлэх вэ?

-Хөрөнгө оруулалтыг ирэх тавдугаар сарын 1-нээр тасалбар болгож зогсоож байгаа. Энэ удаагийн тодотгол 800 орчим тэрбум төгрөгийн хүрээнд хийгдэнэ. Тэр эх үүсвэрийн 500 гаруй тэрбум нь хөрөнгө оруулалтаас гарч байгаа юм. Хэвлэлээр ярьдаг шүүмжлэлтэй хөрөнгө оруулалтыг бүгдийг хасна. Мөн санхүүжилтийг хойшлуулж байгаа.

НДШ-ийн шимтгэлийн тухайд хувийн хэвшилд ажиллаж буй албан тушаалтны НДШ-ийг нэг удаа ажиллагсдаас төлдөг. Үүнийг эргэн өгч байгаа юм. Түүнээс биш шууд байгууллагад нь өгч буй биш. НДШ-ийг төлсний дараа буцаад иргэний дансанд орох хэлбэрээр шийдвэрлэнэ. Энэ нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм. Тиймээс УИХ, намын бүлэг дэмжсэн саналыг оруулж байна.


 УИХ дахь намын бүлгүүд Даваа гаригт хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлгийн хурал 10:00 цагт эхэлжээ. Өнгөрөгч долоо хоногийн бүлгийн хурлаар гишүүдийн олонх төсөвт тодотгол хийх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Тэгвэл бүлэг дотроо гишүүд төсөвт тодотгол хийх талаар эсрэг байр суурийг илэрхийлжээ. Сангийн сайдын зүгээс төсөвт тодотгол хийх шаардлага байхгүйг онцолсон боловч олонх түүний үгийг сонсолгүй төсөвт тодотгол хийх шийдвэрийг гаргасан байна. Мөн гишүүдийн "тойргоо услах" дөрвөн тэрбумаас танах тухай яриа гарч зарим нь дэмжжээ.

Харин өнөөдрийн бүлгийн хурлаар мөн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл танилцуулжээ. Эргэн сануулахад өнгөрөгч Баасан гаригт /2022.04.15/ тэрбээр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээлж, төсөвт тодотгол хийж, НДШ-ийн 50 хувийг ажилтанд буцаан олгох, цагдаа цэргийн алба хаагчдаас бусад төрийн алба хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй байх, Төсвийн хэмнэлтийн тухай хууль оруулж ирэх болсноо дуулгасан билээ. Уг хуульд дурдсанаар төрийн алба хаагчид том оврын авто машин унахгүй байх, яам агентлагийн дэд дарга нарыг цөөлөх талаар тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-18 103.80.210.183

76 өөрсдөө хангамжаасаа татагалзаад ажилаа дуугүй хий: чадахгүй бол зайлаад тэнгэр рүүгээ марш

Avatar

Zochin 2022-04-18 202.126.89.128

Shilnii tsaanaas chikher doloolgonoo gej l ene baikhdaa. Tusviig ugaasaa khuustei batalsan. Khurungu oruulaltiin tusuv bol ugasaa muruudliin jagsaalt bdg biz dee. Kkk. Tegeed orlogo buuraad baikhad khurungu oruulalt automataar buurch l taaraa shyy dee. Orj irekhgyi bolson orlogotoo tokhiruulaad tusvuu khassaniigaa tusuv khaslaa gej bidniig khuurakh gesen um baikhdaa. Ternii orond ter gishyyduikhee avilgiin munguu khasaachee.

Avatar

Зочин 2022-04-18 213.87.159.10

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-04-18 66.181.189.164

Хууль нэрээр хулгай хийдэг МАНгасууд

Avatar

Европ & Ази-н ЯЛГААА 2022-04-18 202.126.88.193

МОНГОЛЧУУД АЗИУДЫГ ДУУРАЙЖ БОЛСОН , БОЛООГҮЙ ҮЙ ОЛОН ТЕХНОЛОГИУД, ЭЛДЭВ ОЛОН ЮМС…ГМ ДЭМИЙ ЗҮЙЛСЭД МӨНГӨӨ ҮРЖ , ХҮН АМАА ХУЛГАНА ШИГ ӨСГӨЖ ҮРЖҮҮЛЭН АМЬДРАХ МӨРТӨӨ Э/З НЬ ӨСӨЛТГҮЙ, НИЙТЭЭРЭЭ ЯДУУ БУУРАЙ, БАЙГАЛЬ ОРЧИН НЬ ДОРОЙТСОН БАЙДАЛТАЙ АМЬДРАХАА Л БОЛИЧМООР БНА ДАА ‼️
ЗҮГЭЭР Л ЕВРОПУУД ШИГ НЭН ЧУХАЛ НИЙГМИЙН ДЭД БҮТЭЦҮҮДЭД Л ХӨРӨНГӨӨ ОРУУЛЖ , БАЙГАЛЬ ОРЧНОО ТОРДОЖ,
ЦЭВЭРХЭН ЦЭГЦТЭЙ АМЬДАРЧ СУРМААР БНА ДАА

Avatar

Ардын хүү 2022-04-18 66.181.161.99

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардал гэж ямарч үр дүнгүй зардал төсвөөс санхүүжүүлдэг ээ больмоор юм ихэнх сумдууд нэг төлөөлөгчдөд 500-800 мянган төгрөг тавьдаг юм билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж