Пёньян цөмийн зэвсгийн томоохон туршилт хийж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Пёньян цөмийн зэвсгийн томоохон туршилт хийж магадгүй

Пёньян цөмийн зэвсгийн томоохон туршилт хийж магадгүй

Хойд Солонгос өчигдөр байлдааны тактикийн шинэ зэвсгээ амжилттай туршсан гэж мэдэгдэв. Тус зэвсгээ улсынхаа хамгийн том ойн баярын дараа туршсан байна. Дэлхийн дипломат бодлого гацсан өнөө үед Хойд Солонгос  үхлийн аюултай цөмийн зэвсгийн томоохон туршилт хийх магадлал өндөр гэх таамгийг ажиглагчид дэвшүүлэв.

Сөүлийн талаас мэдээлснээр, удирдагч Ким Жон  Ун туршилтад ажиглагчаар оролцсон ба  Хойд Солонгосын тактикт  цөмийн хүчин болон алсын зайн тусгалт  их бууны галын хүчийг нэмэгдүүлэх болно гэж мэдэгджээ.

“KCNA” тус туршилтын зэвсэг нь цөмийн зэвсгийн хошууг тээвэрлэх чадвартай гэж мэдээлсэн. Гэхдээ туршилт болсон газар, тодорхой огноог мэдээлээгүй. Харин Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Бямба гаригийн орой Умардын зүүн эргийн Хамхун хотоос хоёр пуужин харвасан болохыг илрүүлсэн байна.

Тус пуужингууд 25 километрийн (16 миль) дээд цэгт 110 км (68 миль) зайд ниссэн бөгөөд хамгийн дээд тал нь “Mach 4” хурдтай ниссэн гэж мэдэгджээ. Мэдэгдэлд Сөүл, Вашингтоны тагнуулын албаныхан Хойд Солонгосын туршилтыг  судалж байгаа гэжээ. Өмнөд Солонгосын албаны хүмүүс тус тусад нь яаралтай хурал зарлаж, пуужин хөөргөх талаар хэлэлцсэн байна.

Хойд Солонгос энэ жил олон тооны зэвсгийн туршилт хийж байна. Хамгийн анх 2017 онд   тив алгасагч баллистик пуужингийн анхны нислэгийн туршилтаар эхэлжээ. Өмнөд Солонгос болон АНУ-ын албаны хүмүүс Пёньян удахгүй “ICBM”-ийн ээлжит туршилт, тагнуулч пуужин харвах зэрэг нэмэлт өдөөн хатгалга явуулж магадгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж