Нийслэлийн Шуурхай бүлэг-105 –д өчигдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Барс II” захын баруун талын үерийн далангийн усан дотор нас барсан хүний цогцос байна гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу уг газарт очиход 50-55 орчим насны эрэгтэй, хүний цогцос байсныг уснаас гаргасан байна. Цогцсыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн бөгөөд уг хэргийг шалгаж байгаа аж.
П.Наран
П.Наран