Олон улсын нислэгийн шинэ чиглэл нээгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Олон улсын нислэгийн шинэ чиглэл нээгджээ

Иргэний агаарын тээврийн "Изинис Эйрвэйз" ХХК нь Дорнод аймгийн Чойбалсан хотоос ӨМӨЗО-ны Хайлаар хот руу тогтмол нислэгээ саяхнаас нээсэн байна.    
  
 Олон улсын нислэгийн шинэ чиглэл нээхэд хоёр улсын хамтын гэрээ,хэлэлцээр, иргэний нисэхийн үйлчилгээ болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын олон талын хамтын ажиллагааны үр дүн болдог ба хамгийн гол нь энэ ажлыг хийх нь багагүй цаг хугацаа, хүчин чармайлт ордог ажил аж. Ийм ч учраас "Изинис Эйрвэйз" компанид энэхүү нислэгийн чиглэлийг нээсэнд талархах хүмүүс олон байлаа.       
   
 Чойбалсан-Хайлаар чиглэлийн нислэг нээгдсэнээр хоёр хотын иргэд түргэн шуурхай, тав тухтай аялах нөхцөл бүрдэж байгаа ажээ. "Изинис Эйрвэйз" ХХК нь өнгөрсөн оны есдүгээр сард олон улсын нислэгийн чиглэлээ Улаанбаатар-Хайлаар чиглэлд нээж байсан бол тус нислэг ийнхүү Чойбалсан хотоор дамжин өнгөрөх боломжтой болж, Улаанбаатар-Чойбалсан-Хайлаар чиглэлд долоо хоног бүрийн лхагва, ням гаригуудад нислэг үйлдэх юм байна      

"Талын сувд" хэмээн олон улсад өргөмжлөгдсөн Хайлаар хот нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн хойд хэсэгт орших Хөлөнбуйр аймгийн улс төр, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв ажээ.
Д.Цээпил       
       
    

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж