Универсиад: Шатрын төрөлд МУИС-ийн баг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Универсиад: Шатрын төрөлд МУИС-ийн баг тэргүүлэв

Универсиад: Шатрын төрөлд МУИС-ийн баг тэргүүлэв

Монголын оюутны спортын V наадмын шатрын тэмцээний медальтнууд өчигдөр/2022.04.17/ тодорлоо. Зууны шатар клубт болсон энэ удаагийн тэмцээнд нийт 54 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан төрөлд МУИС-ийн оюутан Ү.Агьбилэг, эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн МУИС-ийн оюутан Н.Наран-Эрдэнэ нар тус тус түрүүлжээ. Тэмцээний үр дүнг та бүхэндээ танилцуулъя.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

  1. Ү.Агьбилэг /МУИС/
  2. Э.Энхнар /Мон-Алтиус ДС/
  3. Ц.Цолмон /МУИС/

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

  1. Н.Наран-Эрдэнэ /МУИС/
  2. О.Өлзийхишигжаргал /Оточ Манрамба ИС/
  3. Б.Амина /Отгонтэнгэр ИС/

Байгууллагын дүн

  1. МУИС
  2. Мон-Алтиус дээд сургууль
  3. ХААИС

Тэмцээний шилдэг тамирчдын шагналыг МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, наадмын зохион байгуулах хорооны гишүүн, МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв гардуулан өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж