Монголын оюутны спортын V наадмын шатрын тэмцээний медальтнууд өчигдөр/2022.04.17/ тодорлоо. Зууны шатар клубт болсон энэ удаагийн тэмцээнд нийт 54 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан төрөлд МУИС-ийн оюутан Ү.Агьбилэг, эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн МУИС-ийн оюутан Н.Наран-Эрдэнэ нар тус тус түрүүлжээ. Тэмцээний үр дүнг та бүхэндээ танилцуулъя.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
- Ү.Агьбилэг /МУИС/
- Э.Энхнар /Мон-Алтиус ДС/
- Ц.Цолмон /МУИС/
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
- Н.Наран-Эрдэнэ /МУИС/
- О.Өлзийхишигжаргал /Оточ Манрамба ИС/
- Б.Амина /Отгонтэнгэр ИС/
Байгууллагын дүн
- МУИС
- Мон-Алтиус дээд сургууль
- ХААИС
Тэмцээний шилдэг тамирчдын шагналыг МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, наадмын зохион байгуулах хорооны гишүүн, МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв гардуулан өгсөн.






Холбоотой мэдээ