Э.Мөнхжаргал заан сар шинээс хойшхи анхны түрүүгээ хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Э.Мөнхжаргал заан сар шинээс хойшхи анхны түрүүгээ хүртэв

Э.Мөнхжаргал заан сар шинээс хойшхи анхны түрүүгээ хүртэв

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул цэргийн арслан Д.Баттогтохын нэрэмжит "Цагаанхайрхан сумын иргэдийн нэгдсэн золголт"-д зориулсан барилдаан өчигдөр/2022.04.17/ боллоо. Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал найм даван түрүүлж, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, аймгийн арслан Д.Тогтохжаргал үзүүрлэв.

Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд аймгийн арслан Х.Оргилболд, Б.Отгонбаатар, У.Батгэрэл, аймгийн начин Л.Энхсаруул нар үлдэв.

Дөрөвдүгээр сарын 23-нд СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, дөрөвдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин С.Мандахын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж