Меган Марклын даруухан атлаа үнэтэй гоёл

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Меган Марклын даруухан атлаа үнэтэй гоёл

Меган Марклын даруухан атлаа үнэтэй гоёл

Их Британийн ханхүү Харригийн эхнэр Меган Маркл өнгөрсөн амралтын өдрүүдээр Гаагад болсон “Invictus Games” спорт арга хэмжээний үеэр тамирчидтай уулзжээ.

Тэрбээр энгийн чөлөөт маягаар дүр төрхөө бүрдүүлэхийг хичээсэн бөгөөд түүний хувцаслалтыг “Daily mail” онцлов. Өдгөө 40 настай Меган 2400 фунт стерлингийн үнэтэй, алтан товчтой “Celine” хүрэм, 266 фунт стерлингийн “Moussy vintage” брэндийн өмд өмссөн байна. Түүний 360 фунт стерлингийн үнэтэй нарны шил, 1950 фунт стерлингийн үнэтэй цүнх нь мөн л “Celine” брэнд байв.

Энэ удаад тэрбээр үргэлж өмсдөг өндөр өсгийтөөсөө татгалзаж, “Chanel”-ийн арьсан баллерина өмссөн ба тэр нь 660 фунт стерлинг аж. Түүнчлэн 14 каратын цагаан алтаар урласан “Starburst” ээмэг, 5800 фунт стерлингийн үнэтэй “Cartier” бугуйвч, 911 фунт стерлингийн бөгж зүүжээ.

“Invictus Games” нь шархадсан, бэртэж гэмтсэн, өвчтэй цэргийн алба хаагчдад зориулсан олон улсын спортын арга хэмжээ бөгөөд Сассексийн гүн Харри анх санаачилж байсан. Энэ нь бэртэж гэмтсэний дараа ч амжилтанд хүрч болно гэдгийг илэрхийлсэн утгатай аж.

Ягуар Ланд Ровер автомашины брэнд уг арга хэмжээг 2014 онд анх зохиогдож эхэлснээс нь хойш ивээн тэтгэж буй. Арга хэмжээний үеэр ханхүү Харри цагаан өнгийн Ланд Ровер хөлөглөн ус гаталсан. Түүнчлэн хүүхдүүдэд зориулсан мини Ланд Роверт Харри болон Меган хэн хэн нь сууж хөгжилджээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж