Ноён ерөнхийлөгч танаа

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Ноён ерөнхийлөгч танаа

Сайн байна уу та.

Би болбоос 20-н зууны тэртээх эзэн чингэсийн удам байж ч мэдэх,
үгүй ч байж мэдэх, байлгы гэвэл байх, байлгахгүй гэвэл байлгахгүй ч
болох тэр нэгэн үндэстний удам учиг байна.

Би болбоос 8-н зууны тэртээх Хаан эзний борвины мяха биш ч босгоны
боол нь байсан, Тогооч баатарын үр үндэс, навч нахиа, салаа занги нь
байна.

Би болбоос 3-н зууны тэртээх нэгэн хөх нуурын дэргэдээс нутгаа
зорин ирсэн 1000, 1000-н нүүдэлчний өчүүхэн эс нь байна.

Би болбоос Бүгд Найрамдах Монгол Улсын иргэн, чуу гэх морьгүй, чаа
гэх ямаагүй, туу гэх нохойгүй ч хажуудаа 2 мөөмтэй уран эхнэртэй,
хашаандаа 2 дугуйтай усны тэрэгтэй, цайны ганц гонжомтой, цалингийн
багатай ч сайхан сэтгэлтэй, уран донгодож чадахгүй ч улин донгосох
дургүй, урам хугарах юманд буран бувтнаж чаддаггүй, суутан билэгтэн бишч
, суга ухаантан нь бас биш, таны сайн мэдэх их хотын тань баруун
хязгаар, таны тийм ч сайн мэдэхгүй сармисан дүүргийн, таны  огт мэдэхгүй
хорьдугаар хорооны, таны бүр төсөөлөх ч үгүй тийм нэгэн шалбааган
гудамжны иргэн байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж