Эрхэм гишүүндээ итгэж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

Эрхэм гишүүндээ итгэж байна

Эрхэм гишүүндээ итгэж байна

УИХ-ын эрхэм гишүүн, Хурд группын эзэмшигч Б.Чойжилсүрэн таныг Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийг хүндэтгэж, Маршал таун хотхоны 5000 оршин суугчдын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргана гэдэгт бид итгэж байна.

Маршал таун хотхон нь нийт 5000 оршин суугчидтай бөгөөд энэ хүмүүсийг гал, усны аюулаас хамгаалах, өвдөж сандарсан онцгой нөхцөлд түргэн шуурхай тусламж авах  зэрэг эрүүл, тайван амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхэд батлагдсан зургийнхаа дагуу орц гарцыг гаргах нэн шаардлагатай байгаа билээ.
УИХ-ын гишүүн гэдэг бол Монгол улсын бүх ард түмний эрх ашгийг төлөөлөх хуулиар хүлээсэн эрх бүхий төлөөлөгч билээ. Иймд эрхэм таныг  Маршал таун хотхоны оршин суугчид болон нийслэлийн нийт иргэдийг мөн бодолцсон зөв зүйтэй шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэж байна

Хүндэтгэсэн,

МАРШАЛ КИНГ СӨХ,

Маршал таун хотхоны 5000 оршин суугчид

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
18
ХахаХаха
10
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж