"Мариуполь хот гэж одоо байхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.04.18-нд нийтлэгдсэн

"Мариуполь хот гэж одоо байхгүй"

"Мариуполь хот гэж одоо байхгүй"

Оросын зэвсэгт хүчин Харьковын төв дэх барилгуудыг буудсан тухай “BBC” агентлаг өнөө өглөө мэдээллээ. Таван хүн амиа алдаж, 13 хүн шархадсан гэж орон нутгийн эрүүл мэндийн албаныхан мэдэгдэв.

“BBC”-ийн Днепр дэх сурвалжлагч Жо Инвуд хэлэхдээ, “Харьковоос эхлээд Донбассын фронтын Золоте тосгон хүртэл агаарын довтолгооны дуут дохио бараг тогтмол дуугарч байна” гэв. Түүнчлэн өмнөд Миколайв хот болон ойр орчмын газрууд Оросын пуужингийн хүчтэй цохилтод өртжээ.

Байлдааны үеэр Оросын наймдугаар армийн дэд командлагч, хошууч генерал Владимир Фролов амь үрэгдсэн байна.

Москва нэртэй байлдааны хөлөг Хар тэнгист живсний улмаас Оросын 40 орчим далайчин нас барж, олон арван хүн шархадсан, мөн сураггүй алга болсон гэх мэдээлэл байна. Гэвч ОХУ-ын Батлан хамгаалах яам хохирогчдын талаар мэдээлэл хийгээгүй байна.

Украины гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр, “Мариуполь хот гэж дахин байхгүй” гэв. Харин Мариуполь хот сүйрсэн ч бид эцсээ хүртэл тулалдах болно гэж Украины ерөнхий сайд Денис Шимхал хэлэв.

Украины зүүн өмнөд хэсэгт байрладаг уг боомт хот нь дайн эхэлснээс хойш тасралтгүй Оросын довтолгоонд өртөж, сүйрээд буй юм. Дмитрий Кулеба өчигдөр /2022.04.17/ “CBS” сувагт өгсөн ярилцлагадаа, Оросын түрэмгийлэгчид ямар ч үнээр хамаагүй хотыг сүйрүүлэхээр шийдсэн  гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж