НЭМЭЛТ:
Хүүгийн ар гэрээс тодруулахад хүүгийн ээж “Миний хүү мөрийтэй тоглоогүй. Биеийн байдал нь муу байна. Би хүүхдээ сахиад сууж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Төв талбайд өчигдөр /2022.04.17 /19:00 цагийн орчимд өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан иргэний талаар бид мэдээлсэн. Уг иргэн нь 24 настай О гэгч бөгөөд бие дээрээ тусгай шингэн асгаж шатаажээ. Одоогоор уг иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн 50 хувь нь түлэгджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь “Өргөө” төвийн урд байрлах гар утасны төвд худалдаа эрхэлдэг, ээж хойд аавтайгаа амьдардаг байжээ. Түүний хувьд гэр бүлийн зүгээс асуудалгүй, сэтгэц нь эрүүл байсан гэж ар гэрийн зүгээс тайлбар өгчээ.
Мөн О нь онлайнаар покер тоглодог байсан ба өрөө төлж дийлэхгүйн улмаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй байна гэж цагдаагийн газраас мэдээлэл өгсөн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Холбоотой мэдээ