Залуугийн биеийн 50 хувь түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.17-нд нийтлэгдсэн

Залуугийн биеийн 50 хувь түлэгджээ

Залуугийн биеийн 50 хувь түлэгджээ

НЭМЭЛТ: 20.05 ЦАГ

Төв талбайд өөрийгөө шатаасан иргэн Д.О 1997 онд төржээ. Түүний биеийн 50 хувь түлэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Д.О нь бие дээрээ тусгай шингэн асгаж шатаасан гэжээ.

Сүхбаатарын талбайд нэг иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр (2022.04.17) 19:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад "Сүхбаатарын талбайд хүн шатаж байна" гэсэн дуудлага ирсэн байна.

Тус дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж, өөрийгөө шатаж, амиа егүүтгэхийг завдсан иргэнийг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ. Тухайн иргэн нь 25 орчим настай залуу бөгөөд тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгааг эх сурвалж мэдээлэв.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус хэргийг шалгаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж