Хавар шагайгаа ил гаргаж хувцаслах нь нуруунд сөргөөр нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2022.04.17-нд нийтлэгдсэн

Хавар шагайгаа ил гаргаж хувцаслах нь нуруунд сөргөөр нөлөөлдөг

Хавар шагайгаа ил гаргаж хувцаслах нь нуруунд сөргөөр нөлөөлдөг

Одоо цагт нас тогтсон хүний нуруугаар хатгуулж өвддөг гэсэн ойлголт ард хоцорч, манай улсын хүн амын дундах нурууны өвчлөл жил ирэх тусам залуужих болжээ. Тухайлбал, хүний биеийн тулгуур багана эрхтэн болох нуруу нас ахих тусам өвдөх эрсдэл их байдаг ч нөгөөтэйгүүр биеийн жингийн илүүдэлтэй, суугаа ажил хийдэг, дулаараагүй байхад шагайгаа гаргаж явах нь нурууны өвчлөлийн гол хүчин зүйл болдог аж.

Хүмүүсийн дийлэнх нь нурууны өвчлөлийг бөөрний өвчлөлтэй андуурдаг байна. Нурууны өвчний үед хөдөлгөөн хийхэд зовиурлаж, нуруу болон ойр хавийн булчингууд өвдөж мэдрэгддэг. Эсвэл бүр хөших тохиолдол байна. Цаашлаад нурууны өвдөлт хоёр гуя дагаж, дээшээ сээр нуруу болон далны дундуур өвддөг. Энэ үед нарийн мэргэжлийн эмчид хандах, шаардлагатай бол зураг авхуулах хэрэгтэй.

Зарим хүмүүс дур мэдэн эм тариа хэрэглэх, тос түрхэх, бариа хийлгэх зэргээр түр зуур өвчнөө намдаадаг. Сүүлийн үед залуучууд гаднын дулаан орны соёлыг даган шагайгаа гаргаж хувцаслах нь элбэг болжээ. Энэ нь тухайн үед нурууны өвчлөлийг үүсгэхгүй хэдий ч хэсэг хугацааны дараа өвчлөлийн суурь шалтгаан болдогийг мэргэжлийн эмч сануулж байна. Иймд манайх шиг эрс тэс уур амьсгалтай улсад хаврын цагт аль болох шагайгаа гаргаж хувцаслахгүй байхыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж