Өмнөд Каролинагийн нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвд өнгөрсөн Бямба гаригт буутай этгээд халдлага үйлдэж, 14 хүн шархдуулсан хэрэг гарсан. Цагдаа нар энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг баривчилсан байна.
Колумбын цагдаагийн газрын дарга В.Х.Холбрукийн хэлснээр, өдгөө 22 настай Жевей М.Прейс гэгчид хууль бусаар галт зэвсэг авч явсан хэргээр ял төлөвлөх бололтой.
Холбрук өнгөрсөн Бямба гаригт Колумбын төвд буутай этгээд халдлага үйлдсэний улмаас 14 хүн шархадсан гэж мэдээлжээ. Хохирогчид 15-73 насныхан байсан аж. Түүний хэлснээр, энэ хэргийн улмаас хүний амь хохироогүй ч амиа аврахын тулд худалдааны төвөөс зугтахыг завдсан есөн хүн буудуулж, таван хүн ямар нэг байдлаар гэмтэж бэртсэн аж. Өдгөө 73 настай хохирогчийг үргэлжлүүлэн эмчилж байгаа бол бусад хохирогчдын зарим нь орон нутгийн эмнэлэгт эмчлүүлээд гарчээ.
Мөрдөн байцаагчид наад зах нь гурван сэжигтэн худалдааны төвд галт зэвсэг хэрэглэсэн гэж үзэж буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Цагдаа нар хэргийн газраас нэг ширхэг галт зэвсэг хураан авчээ.
Эх сурвалж: YAHOO
Холбоотой мэдээ