Цасан шуурганаар сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.17-нд нийтлэгдсэн

Цасан шуурганаар сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Цасан шуурганаар сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт их хэмжээний цас орж, баруун сумдад 40-70 см, төвийн болон говийн сумдад 15-30 см, зүүн сумдаар 5-8 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Тус аймгийн Тарагт суманд энэ сарын 14-ний өдөр цасан шуурганаар малдаа явсан гурван хүн сураггүй алга болсон байна. Эрлийн багийнхан тэднийг энэ сарын 15-ны өглөө гэрийнх нь ойролцоох саравчаас олжээ. Мөн тус аймгийн Баянгол сумын нэг иргэн гэрээсээ гараад сураггүй болсныг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр айлд байхад нь олсон байна.

Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу энэ сарын 14-нд тэмцээнд оролцохоор явсан 23 хүүхэдтэй бага оврын автобус Хайрхандулаан сумын нутагт замаасаа гарч, хээр суужээ. Тус аймгийн ОБГ-ын алба хаагчид дуудлагаар очин тусламж үзүүлж, Нарийнтээл суманд хүргэж өгсөн байна.  Мөн Арвайхээрээс Баянхонгор чиглэл рүү цас их орсны улмаас 140 зорчигчтой 47 автомашин цасанд суусныг гаргаж, замыг чөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж