Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг “Хэрвээ Оросоос нийлүүлж буй эрчим хүчинд хориг тавибал Европ дахь "Брент" болон "WTI" маркийн газрын тосны үнэ 2022 онд нэг баррель нь 160 ам.доллар болж өснө” гэж таамаглажээ.
Оросын газрын тосноос хамгийн их хамааралтай Европын орнуудад эрчим хүчний хэрэглээгээ хэмнэж, "түлшний квот" нэвтрүүлэх боломж бас бий аж.
Европын парламент өмнө нь ОХУ-ын нүүрсний импортыг ирэх наймдугаар сараас бүрмөсөн хориглох тухай тогтоол баталсан. Үүний зэрэгцээ Герман, Австри, Унгар, Словак зэрэг Европын зарим орон ОХУ-ын түүхий эдийн хоригийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн билээ.
ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шульгинов “Европын холбоо нүүрс импортлохоос татгалзсантай холбогдуулан Оросын нүүрсний компаниудын бүтээгдэхүүнийг өөр зах зээл рүү чиглүүлэхэд Оросын нүүрснээс татгалзах улс орнуудын шийдвэр ихээхэн нөлөөлнө” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: AIF
Холбоотой мэдээ