Монгол хэл бичгийн шалгалт өгсөн 95 сурагчийн оноог залруулав

Хуучирсан мэдээ: 2022.04.17-нд нийтлэгдсэн

Монгол хэл бичгийн шалгалт өгсөн 95 сурагчийн оноог залруулав

Монгол хэл бичгийн шалгалт өгсөн 95 сурагчийн оноог залруулав

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэгчдээс авдаг монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-нд зохион байгуулж, дүн оноог дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ цахим хуудаст байршуулжээ. Уг шалгалтад 33138 элсэгч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байна.

Шалгалтын дүн оноог гаргахад шалгалтын үеэр өөрийн баганан кодыг шалгалтын материал дээр буруу нааснаас хариу гараагүй болон өгөгдлийн сан бүрдүүлэх явцад хувилбарын зөрүүтэй байдал үүссэнээс шалтгаалсан 95 шалгуулагчийн дүнг нэгбүрчлэн гар гаргаар тулгаж, дүн оноог үнэн зөв болгон залруулж, Боловсролын үнэлгэний төвийн мэдээллийн системд оруулж алдаагүй болгожээ.

Эдгээр шалгуулагч дөрөвдүгээр сарын 17-ны 09:00 цагаас https://eyesh.eec.mn/ сайтаас өөрийн дүнг үзэн, батламж хуудсаа хэвлэн авах боломжтой агаад алдаатай байдал үүсгэж чирэгдэл учруулсандаа Боловсролын үнэлгээний төв эцэг, эхчүүдээс хүлцэл өчив.

Бусад шалгуулагч монгол хэл бичгийн өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаатохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган, шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой. Хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг үзүүлэн, дүнг танилцуулахад одоогийн байдлаар дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна.

Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй бол 2022.05.07-нд дахин шалгалтад хамрагдаж, дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн https://eyesh.eec.mn/ цахим хаягаар дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж