Хэнтий, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудаас “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл илэрлээ” гэх дуудлага иржээ.
Тус дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаал, Тусгай хүчний цэргийн командлагчийн үүрэг, даалгавраар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг энэ сарын 12-ны өдөр Хэнтийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг, Тэнүүний холбоо толгойн бэлд үүрэг гүйцэтгэжээ.
Мөн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг энэ сарын 13-ны Өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.
Тус бүлгүүд нийт дөрвөн нэр төрлийн есөн ширхэг сум, галт хэрэглэл илрүүлсэн байна. Тодруулбал, сургуулийн зориулалттай 73 мм-ийн их бууны сум 1 ширхэг, 115 мм-ийн танкны сум 6 ширхэг, 100 мм-ийн танкны сум 1 ширхэг, тэсрүүлэгчтэй 76 мм-ийн марк нь тодорхойгүй нэг ширхэг их бууны сум зэргийг илрүүлсэн байна.
Зочин 2022-04-17 202.126.89.185
Манай улс Оросын колони байх үеийн олдвор байна. Манайхны ихэнх нь эргээд Оросын боол болох гэж тэмүүлээд байгаа билүү
Зочин 2022-04-17 213.87.153.213
!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw
Зочин 2022-04-17 66.181.182.119
yaj ustgadag yum boloo
Жагаа 2022-04-17 192.82.80.131
Сэтгүүлч ээ,
Сум, гал хэрэглэл ирүүлжээ гэсэн гарчиг мэдээний агуулгад нийцэхгүй байна. Ирүүлжээ гэсэн ойлголт хаанаас, хэн, хэнд ирүүлснийг илэрхийлнэ. Тэгэж ярьвал гат хэрэглэл биш, хэрэгсэл гэх учиртай. Юмаа нягталж байл даа.
Зочин 2022-04-17 66.181.161.68
Их бууны болон танкны сум Монголын хөрснөөс ургадаг болоо юу?? Эсвэл тэнгэрээс унаж ирээд хөрсөнд нуугдаа юу??
Зочин 2022-04-17 202.55.188.97
тэнэг юм даа чи,өнгөрсөн цагын хаягдал байна яг чам шиг.
Дамба. 2022-04-17 192.82.80.36
Илрүүлэх биш аюулгүй болгов гэх