АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Лхагва гаригт Украины армийн батлан хамгаалах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор 800 сая ам.долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ зарласан. Тус цэргийн тусламж Украинд хүрч эхэлсэн талаар Цагаан ордны албаны хүн өнгөрсөн Бямба гаригт CNN агентлагт мэдээлжээ.
Тус улсын батлан хамгаалахын өндөр албан тушаалтан Баасан гаригт CNN-д мэдээлэхдээ, зэвсэг, техник хэрэгсэл бүхий эхний нислэг 24 цагийн дотор бүс нутагт хүрнэ” гэжээ.
Тусламжийн багцад Ми-17 нисдэг тэрэг 11, 155 мм-ийн гаубицын 18 их буу, 300 гаруй Switchblade дрон багтсан байна. АНУ Украинд гаубиц буу нийлүүлж буй анхны тохиолдол болов.
Ж.Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсны дараа хийсэн мэдэгдэлдээ, ОХУ Украин улс руу довтолсноос хойш Украинд үзүүлэх АНУ-ын нийт тусламжийн хэмжээ 2.5 тэрбум ам.долларт хүрсэн гэжээ.
Эх сурвалж: CNN