Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 16 дугаар хорооны замд “Honda” маркийн мотоцикл, “N.Dualis” маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас мотоциклын жолооч, 33 настай иргэн амиа алдсан байна. Уг ослыг тус дүүргийн Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлжээ.
Дулааны улиралд иргэд унадаг дугуй болон мотоцикл унах нь ихэсдэг бөгөөд тэр хэрээр эрсдэл өндөр байдаг. Иймд иргэддээ анхаарал болгоомжтой байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Холбоотой мэдээ