Зеленский: ОХУ-тай НАТО, Крымын асуудлаар хэлэлцэхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2022.04.17-нд нийтлэгдсэн

Зеленский: ОХУ-тай НАТО, Крымын асуудлаар хэлэлцэхэд бэлэн

Зеленский: ОХУ-тай НАТО, Крымын асуудлаар хэлэлцэхэд бэлэн

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Бямба гаригт хэвлэлд ярилцлага өгөхдөө “ОХУ цэргүүдээ Укрианы нутаг дэвсгэрээс гаргасан нөхцөлд л Украин НАТО-д элсэхээс татгалзах, Крымын статусын асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Бид аюулгүй байдлын баталгаа хүсч байна. НАТО, Крымын асуудлыг үргэлжлүүлэн ярилцъя. Бид ярилцаж шийдэх ёстой. Гэхдээ буун дуу гарахгүй, тоног төхөөрөмжөө татсан тохиолдолд" гэж хэлсэн байна.

Истанбул хотод өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд Орос, Украины төлөөлөгчдийн анхны нүүр тулсан хэлэлцээ болсон. Оросын тал энэ удаагийн хэлэлцээний дүнд "эерэг ахиц дэвшил" гарсан гэж дүгнэсэн билээ.

Хоёр талын уулзалтын үр дүнгээс үзвэл, Киевийн бичгээр гаргасан саналд Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский хариу өгч, түүндээ Украиныг НАТО-д элсэхээс татгалзах, цөмийн зэвсгээс ангид байх тухай заалтууд багтаасан байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж