Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ

Хуучирсан мэдээ: 2022.04.17-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ

Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ

Хойд Солонгос Бямба гаригийн орой Солонгосын хойгийн зүүн хэсгийн усан хил рүү хоёр пуужин харважээ. Өмнөд Солонгосын армиас мэдээлснээр, тус улс он гарснаас хойш ийнхүү 12 дахь удаагаа зэвсгийн туршилт хийсэн байна.

Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар Ням гаригт “Пуужингуудыг Хойд Солонгосын Хамхуны бүс нутгаас оройн 18:00 цагийн орчимд харвасан” гэж мэдэгджээ. Тэд мэдэгдэлдээ “Пуужингууд 25 км өндөрт 110 км хөөрсөн бөгөөд хамгийн дээд хурд нь Mach 4.0 ба түүнээс бага байсан" гэж дурдсан байна.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн KCNA Ням гаригт “Удирдагч Ким Жон Ун шинэ төрлийн тактикийн удирдлагатай зэвсгийн туршилтыг амжилттай удирдсан гэж мэдэгджээ.

БНАСАУ-ын төрийн өмчит "Родон Синмун" сонинд шинэ тактикийн зэвсгийг турших үеэр Кимийн алга ташин инээмсэглэж буй зургуудыг нийтэлсэн байна.

Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос гаргасан мэдэгдэлд “Хойд Солонгос пуужин хөөргөсөн даруйд Өмнөд Солонгосын арми, тагнуулын алба, Үндэсний аюулгүй байдлын алба яаралтай хуралдаж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хариу арга хэмжээ авах талаар хэлэлцсэн” гэж дурджээ.

БНАСАУ энэ онд пуужингийн туршилтаа нэмэгдүүлсэн бөгөөд анхны тив алгасах баллистик пуужингаа (ICBM) гуравдугаар сарын 24-нд хөөргөсөн билээ.

Пуужингийн мэргэжилтнүүд болон Өмнөд Солонгосын цэргийн албан тушаалтнууд ICBM-ийг урьд өмнө таамаглаж байснаас ч илүү дэвшилтэт зэвсэг байж магадгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж