ҮСХ-ноос мэдээлснээр, улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх сараас 14.8 хувиар буурсан байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1 (36.1 хувь) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 940.2 (35.8 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
Татварын нийт орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.4 их наяд төгрөг болсон байна. Татварын орлого өмнөх оны мөн үеэс 962.3 (40.1 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд бусад татварын орлого 340.9 (2.9 дахин) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 177.8 (38.9 хувь) тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 175.3 (26.9 хувь) тэрбум төгрөг, НӨАТ 172.7 (26.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ