Украины сургуулиудад орос хэл заахгүй байх санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.04.17-нд нийтлэгдсэн

Украины сургуулиудад орос хэл заахгүй байх санал гаргажээ

Украины сургуулиудад орос хэл заахгүй байх санал гаргажээ

Украины төрийн хэлийг хамгаалах эрх бүхий албан тушаалтан (омбудсмен) Тарас Кремень өнгөрсөн Бямба гаригт тус улсын сургуулиудад орос хэл заадгийг болиулж, есдүгээр сарын 1-нээс бусад хичээлээр сольж болох тухай санал гаргажээ.

Тэрбээр “Прямий” телевизийн эфирээр “Сургуулиуд орос хэлний хичээлийг өөр хичээлээр солих боломжийг судалж үзэх хэрэгтэй. Ирэх есдүгээр сарын 1-нээс энэ хичээлийг бусад хичээлээр сольсноор украин хэл, Украины уран зохиол, математик, англи хэл зэрэг түүхийн болон бусад чухал хичээлүүдийг судлах боломж нэмэгдэнэ” гэж ярьжээ.

Кремень мөн Оросын зохиолчдыг судлахад ихээхэн анхаарал хандуулж буйг “шүүмжлээд”, гадаадын уран зохиолын сургалтын хөтөлбөрийг шинэчлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж