Нийслэлд 41 цэгт гулууз махны өргөтгөсөн худалдаа болж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.17-нд нийтлэгдсэн

Нийслэлд 41 цэгт гулууз махны өргөтгөсөн худалдаа болж байна

Нийслэлд 41 цэгт гулууз махны өргөтгөсөн худалдаа болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас хаврын улиралд нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн махны нийлүүлэлтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас түгээлт, борлуулалт, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж буй юм.

Дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн амралтын өдрүүдэд хонь, ямааны гулууз махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 41 цэгт 10.00-17.00 цагийн хооронд тогтмол зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаа 4, 5, 6 дугаар саруудад үргэлжилнэ.

Дээрх цэгүүдэд хонины мах 1 кг нь 8100 төгрөг байгаа бол ямааны мах 1 кг нь 6900 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж