"Цагаан хад" суурьшлын бүс эрчим хүчинд холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2022.04.17-нд нийтлэгдсэн

"Цагаан хад" суурьшлын бүс эрчим хүчинд холбогдлоо

"Цагаан хад" суурьшлын бүс эрчим хүчинд холбогдлоо

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” суурьшлын бүс, тэнд амьдарч ажиллаж байгаа иргэд, байгууллагууд олон жил цахилгаан эрчим хүчгүй байв. Тус бүс 30 гаруй жилийн дараа цахилгаан дамжуулах агаарын шугамд холбогдлоо.

Эрчим хүчтэй холбох ажил анх 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хоттой байгуулсан санамж бичигт тусгагдсанаар эхэлж, эрчим хүчээр холбох ажил 2020 онд хийгдэх байв. Гэвч цар тахлын улмаас түр саатаж, улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр “Хайрхан” баг Цагаан хад суурьшлын бүсийн цахилгаан хангамжийн 35кВ-ын ЦДАШ, Хайрхан багийн 35кВ/10кВ-ын 1600кВА, Цагаан хад суурьшлын бүсийн 35кВ/10кВ-ын 2500кВА дэд станцуудын үзлэг туршилтын ажил бүрэн хийгдэж, шилэн кабель, дамжуулагч утсыг татаж, эрчим хүчээр хангаж эхэлсэн юм.

Монгол Улсын нүүрсний экспортын томоохон бүс нутаг “Цагаан хад” суурьшлын бүс цахилгааны эрчим хүчээр хангагдаж тэнд ажиллаж, суурьшиж байгаа иргэдийн амьдрах нөхцөл сайжирч, түүнийг дагасан хөгжил дэвшилд ахиц гарах боломж бүрдлээ.

Дэд станцыг барьж угсрах ажлыг “Гандирын тал”, “Энх өглөө”, “Хуяг эрчим”, “Ихэр баян говь”, “Ирвэст шүтээн” ХХК-ууд болон эрчим хүчний салбарын удирдлага, инженер техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж