Агаарын довтолгооноос хамгаалах лазерын систем туршчээ | News.MN

Агаарын довтолгооноос хамгаалах лазерын систем туршчээ

Агаарын довтолгооноос хамгаалах лазерын систем туршчээ

Агаарын довтолгооноос хамгаалах лазерын систем туршчээ

Израилийн Батлан ​​хамгаалах яамны Шинжлэх ухаан-судалгаа, хөгжүүлэлтийн газар (R&D) болон “Rafael” компани хамтран хэт хүчтэй лазерын цуврал туршилтыг амжилттай хийж дуусгажээ. Энэ тухай өнгөрсөн Пүрэв гаригт тус улсын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Туршилтын үеэр байлдааны лазер нь нисэгчгүй нисэх төхөөрөмж, миномётын сум, пуужин, танк эсэргүүцэгч зэрэг байд амжилттай туссан байна. Энэхүү туршилт нь Израиль улс ирээдүйд газар, агаарт суурилсан лазерын системээр зэвсэглэх төлөвлөгөөний эхний шат ажээ. Системийн гол хөгжүүлэгч нь “Rafael” бөгөөд “Elbit Systems” компанитай хамтран ажилладаг байна.

Израилийн Батлан ​​хамгаалахын сайд Бенни Ганц “Өнөөдөр Израилийн үйлдвэрлэсэн хүнд даацын лазерын систем төрөл бүрийн байг амжилттай амдан сөнөөж, дэлхийн хэмжээний нээлт боллоо. Бидний зорилго тус системийг аль болох хурдан зэвсэглэлд нэвтрүүлэх бөгөөд энэ нь үр дүнтэй, хямд, шинэлэг хамгаалалтын хэрэгсэлтэй болох боломж юм" гэж хэлжээ.

Тус улсын Батлан хамгаалах яамны R&D хэлтсийн дарга Янив Ротемын хэлснээр, дараагийн алхам нь тус системийг хөгжүүлэх бөгөөд Израилийн эрх баригчдын төлөвлөгөө дагуу ойрын арван жилд тус улсын хилийн дагуу хэд хэдэн лазерын систем байрлуулах явдал аж.

Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд тус улсын арми тус системийг улсынхаа өмнөд хэсэгт туршсаны дараа нэг жилийн дотор зэвсэглэлдээ бүрэн нэвтрүүлнэ гэж мэдэгджээ.

Израилийн Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн 2021 оны зургадугаар сард агаарын өндөр хүчин чадалтай лазер зэвсгийн системийн (HPL-WS) эхний цуврал туршилтыг хийж, тус систем янз бүрийн зай, нислэгийн өндөрт хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг саатуулж чадсаныг зарлаж байв. Энэхүү лазер зэвсэг нь Израилийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах олон давхаргат системийг нөхөх ёстой бөгөөд үүнд “Төмөр бөмбөг”, “Давид дүүгүүр”, “Хетц” (сум) системүүд багтдаг байна.

Эх сурвалж: TIMESODISRAIL, TASS, UNIAN, MK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-17 66.181.161.87

2 км н дотор устгана.

Avatar

Зочин 2022-04-17 213.87.153.213

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-04-17 202.9.46.15

Ил тодоор зарлаж байна гэхээр эсрэг талдаа дарамт үүсгэх л оролдлого байхаа. Практикт туршаагүй байж зарлана гэхээр. Гэхдээ еврей хүмүүс мундаг л даа. Бие даах чадвар хамгийн өндөр хүмүүс дээ. Гэхдээ би еврейд дургүй кк

Avatar

Зочин 2022-04-17 103.126.107.254

zugnult zohioluud bodit baidal boldog l yum baina. udahgui sum hereggui boloh yum baina

Avatar

РАВДАН 2022-04-17 66.181.161.82

НЭГ ИХ ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ ГЭЖ ХАРАГДАХГҮЙ Л БАЙНА! ТЭГЭЭД Ч ТИВ АЛСАН НИСЭГЧ ПУУЖИНГ ОНИЛЖ ЧАДАХГҮЙ ЭД БАЙНА.

Avatar

РАВДААН 2022-04-17 192.82.85.218

БААСАА АРЧИХ ЦААСАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ДЭМИЙ ХУЦАХААСАА ИЧЭЭЧ АЙН

Avatar

РАВДАН 2022-04-17 192.82.85.254

Наа пяз чин ориг аравдан бишээ хаха

Avatar

. 2022-04-17 202.126.89.213

Ene tsumiin tsenegt hoshuutai balistik puujing ustgaj yag chaddag bolov uu? Her holoos ustgah bol

Avatar

Иргэн 2022-04-17 66.181.189.47

үүнийг Украйнд хурдан шилжүүлж яргачидаас Украйны хүүхдүүдийг аврах юмсан.

Avatar

РАВДАН 2022-04-17 66.181.161.82

ХЭДЭН КИЛОВАТТЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЮМ БОЛ?

Avatar

Зочин 2022-04-17 202.179.27.108

220 вольт. Цэнэглэдэг гэсэн.Утас шиг.

Avatar

Зочин 2022-04-17 202.126.89.229

20-30км метрийн өндөрт байгаа байг устгана түүнээс өндрийг устгах Лазер одоогоор Дэлхийн ямарч орон хийгээгүй.ОХУ ын Лазерын з****г 10 -15 км л орчим зайд байг устагадаг юм байна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж