Оросууд Донбасс руу довтлоход Украины цэргүүд барууны орнуудаас өгсөн их буу, нисдэг тэргээр ЗХУ-ын үеийн зэвсгийг унагаав. Барууны засгийн газрууд тус улсын зүүн хэсэгт, Оросын довтолгоонд бэлдэж байгаа энэ үед Украинд нэг тэрбум гаруй фунт стерлингийн зэвсгийн тусламж үзүүлж байна.
NATO-гийн холбоотнуудын хариу арга хэмжээг сэргээж, Кремлийн довтолгооны эсрэг Киевийн эсэргүүцлийг бэхжүүлэхийн тулд тус эвсэл анх удаа хүнд зэвсгийг илгээлээ.
АНУ-аас 612 сая фунт стерлингийн зэвсгийн тусламж авч байгаа. Тус зэвсгийг агуулсан анхны нислэг Бямба гаригт Украины бүс нутагт ирэх төлөвтэй байна. Тээвэрлэлтэд баруунд үйлдвэрлэсэн “Howitzer” их буу, олон мянган сум багтана.
Украинд Орос олон удаа бөмбөг хаясны дараа Вашингтон болон түүний олон улсын түншүүд Донбасс руу тусламж илгээх нь дайныг Киевт ашигтайгаар эргүүлэх боломж гэж үзэж байна.
ЗХУ-ын үеийн хуучин техникийн оронд Европын цэргийн хүчний хэрэгцээ шаардлагад нийцдэг том оврын зэвсгийг NATO илгээсэн аж. Ингэснээр Украин цэргүүдийн фронтын шугамд техник хэрэгслийн асуудлыг шийдэж байгаа юм.
Эх сурвалж: The Telegraph
Холбоотой мэдээ