Нийслэлийн ХУД-ийн 12 дугаар хороо Цагаан эргийн гудамжинд өнөөдөр /2022.04.16/ шар өвс, хашаа байшин шатсан гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 14 алба хаагч, гурван автомашин, техниктэйгээр шуурхай ажиллаж, тархалтыг зогсоон, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Гал түймэрт зургаан айлын 4.2 га газрын шар өвс, 4х5 хэмжээтэй амбаар өртөж шатсан байна.
Холбоотой мэдээ