Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэр 16 дугаар хорооны замд өнөөдөр /2022.04.16/ 11:00 цагийн орчимд "Honda" маркийн мотоцикл, "N.Dualis" маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.
Ослын улмаас "Honda" маркийн мотоциклыг жолоодож явсан 33 настай иргэний амь нас хохирсон байна.
Дээрх зам тээврийн ослыг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.
Иргэн та анхаарал болгоомжтой, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоно уу.